Авлигатай тэмцэх газар нь “УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ АВЛИГЫН ТАЛААРХ ТӨСӨӨЛЛИЙН СУДАЛГАА” болон “ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮРЭЭН АВЛИГЫН ТАЛААРХ ТӨСӨӨЛЛИЙН СУДАЛГАА”-ны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул сонирхсон этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үйлчилгээ нь Монгол Улс дахь улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээ буюу «дээд (өндөр)» түвшний авлигын шинж чанарыг тодорхойлох зорилготой бөгөөд судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх боломжтой.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг СУДАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙГ НОТЛОХ МЭДҮҮЛГИЙГ оролцох багц тус бүрд битүүмжлэн ирүүлнэ.
БАГЦ-1: “УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ АВЛИГЫН ТАЛААРХ ТӨСӨӨЛЛИЙН СУДАЛГАА”
БАГЦ-2: “ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮРЭЭН ДЭХ АВЛИГЫН ТАЛААРХ ТӨСӨӨЛЛИЙН СУДАЛГАА”
Доорх хаягаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41 Улаанбаатар хот 14250
Холбоо барих утас: 70112565
Ажлын даалгавар, тавигдах шаардлагатай ЭНД ДАРЖ танилцана уу.