Мөрөн, Өндөрхаан суманд ажиллаж байна

A- A A+
Мөрөн, Өндөрхаан суманд ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймгийн Мөрөн, Өндөрхаан сумын төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэж байна.

Түүнчлэн аймаг, сумдын мэдүүлгийг бүртгэх хадгалах, эрх бүхий албан тушаалтнуудыг мэдээлэл арга зүйгээр хангаж, сургалт явууллаа. Сургалтад Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллага болон нийт 12 сумын эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулав. Ажлын хэсгийн гишүүд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, орон нутагт  гарч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар эрх бүхий албан тушаалтнуудад арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

 Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган суманд, 2017 оны 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон тус аймгийн Хэрлэн суманд ажиллана.