Ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

A- A A+
Ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өгийнуур, Цэнхэр, Эрдэнэбулган суманд ажиллалаа.

Ажлын хэсэг Архангай аймгийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, албан тушаалтны гаргасан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалган ажиллаж байна.

Түүнчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат суманд ажиллана.