Өвөрхангай аймагт ажиллав

A- A A+
Өвөрхангай аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон харъяа 11 хэлтэс, газар, мөн Арвайхээр, Хужирт, Баянгол, Тарагт, Зүүнбаян-Улаан, Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шалган туслах ажлыг гүйцэтгэв.

Энэ үеэр аймаг, сумдын Засаг дарга, төсвийн байгууллагын удирдах ажилтнууд, байгууллагын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ы ажлын чиг үүрэг, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилт, холбогдох дүрэм журмын зохицуулалтыг нягтлан үзлээ.

Түүнчлэн сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, бүртгэл судалгаа, иргэдээс хүлээн авсан өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, худалдан авах ажиллагаа, сум, байгууллагуудын ЭБАТ-ы үйл ажиллагаа, албан тушаалтны томилгоо, холбогдох эрх зүйн акт, шийдвэр, гүйцэтгэл, санхүүжилт, төсөв зэргийг шалган, зөвлөмж өгч ажиллав гэж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.