Фижи арлын Авлигатай тэмцэх бие даасан хороо ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хичээл заалаа

A- A A+
Фижи арлын Авлигатай тэмцэх бие даасан хороо ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хичээл заалаа

Фижи Улсын Авлигатай тэмцэх бие даасан хороо ерөнхий боловсролын 32 сургууль дээр авлигын эсрэг хөтөлбөрийн сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

Тус хорооны Авлигаас урьдчилан сэргийлэх нэгжийн дарга хэлэхдээ “Бидний ирээдүй болсон хойч үеэ бэлтгэхэд манай байгууллага түлхүү анхаарч, ажилладаг юм. Авлига ганц улсын асуудал байсан цаг өнгөрч олон улсын асуудал болсон учраас ийм төрлийн хичээлийг орон даяар зохион байгуулж, заах шаардлагатай байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр “Энэхүү санаачилгыг хэрэгжүүлж, залуу үе авлигыг үл тэвчдэг болгохыг зорин ажиллаж байна” гэсэн байна.

Эх сурвалж

Швейцарь Улсад “шүгэл үлээх” явдал ихэсчээ

Швейцарь Улсын эрх бүхий байгууллага 2016 онд 44 гомдол мэдээлэл хүлээж авсан бол өнгөрсөн онд 122-ыг хүлээн авсан бөгөөд ингэж ихэссэн нь авлига болон бусад төрлийн зүй бус үйлдлийг мэдээлдэг цахим орчинг бүрдүүлсэнтэй холбоотой хэмээн тайлбарласан байна.

Холбогдох баримт бичигт дурдсанаар, ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хувь нь авлигын талаарх сэжиг, таамаглал, удирдлагын зүй бус үйлдэл, хууль бусаар гэрээ олгох зэрэгтэй холбоотой байжээ.

Өнгөрсөн оны 6 дугаар сараас гомдол, мэдээллийн шинэ цахим орчинг нэвтрүүлсэн бөгөөд мэдээлэгчид өөрийгөө нууцлан, цахимаар аюулгүй мэдээлж болох ба ингэхдээ ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй болсон юм байна.

Эх сурвалж