АНУ-ын нэгэн хотын захирагч авлигын хэрэгт ял шийтгүүлнэ

A- A A+
АНУ-ын нэгэн хотын захирагч авлигын хэрэгт ял шийтгүүлнэ

АНУ-ын Пенсилвани мужийн Аллентовн хотын захирагч Эдвин Павловски сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд төрийн тендерт ажлуудыг компаниудад өндөр үнээр хууль бусаар зарж байсан нь тогтоогджээ.  Тэрээр 2006 оноос хойш хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн онд хууль сахиулах байгууллагаар шалгагдаж байх үедээ дахин сонгогдсон байна.

Павловски нь 47 удаагийн хууль зөрчсөн гэмт үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоогджээ. Тэрээр төрийн ажил үйлчилгээ гүйцэлдүүлэх компаниудаас их хэмжээний мөнгө нэхэж, хүссэнийг нь биелүүлэхгүй бол дарамт шахалт үзүүлдэг байсан байна. Шүүгч түүнийг “Аллентовн хотын иргэд хотын захиргаанаасаа үнэнч шударга үйлчилгээ авах эрхийг нь ноцтойгоор зөрчсөн.  Гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд нотлох баримтуудыг устган, Холбооны мөрдөх товчоо ба холбооны шүүгчдэд худлаа ярьсан” гэж шүүх хурлын үеэр хэлжээ.  

Тэрээр хуйвалдаан, Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад худал хэлсэн болон залилангийн хэрэгт тус бүрт нь 5 жил, бусад авлигын хэрэгтээ 10 болон 20 жилийн хорих ял шийтгүүлэх төлөвтэй байна.  

Эх сурвалж