ЕВРОПЫН ХОЛБООНЫ АЛТАН ВИЗ БА АВЛИГА

A- A A+
ЕВРОПЫН ХОЛБООНЫ АЛТАН ВИЗ БА АВЛИГА

Зарим улс гадаадын баян хүмүүст өөрийн оронд нь хөрөнгө оруулалт хийсэн, үл хөдлөх хөрөнгө эсвэл засгийн газрын үнэт цаас худалдаж авсных нь хариуд иргэншил эсвэл оршин суух зөвшөөрөл олгодог. Одоогоор дэлхийн 20 улсад “алтан виз” гэх энэ төрлийн хөтөлбөр байдгаас Европын Австри, Бельги, Болгар, Кипр, Грек, Латви, Литва, Малта, Монако, Португал, Испани, Швейцарь, Англи гэх 13 улс үүнд багтдаг.

Ийм төрлийн виз авснаар Европ даяарх бараа бүтээгдэхүүний чөлөөт худалдаа, татварын ашигтай байдал болон Европын нэгдсэн зах зээл, хууль эрх зүйн систем, нийгмийн хамгаалал зэргийг хүртэх олон давуу тал бий.  Алтан виз авахыг хүссэн иргэд улс бүрээс шалтгаалан 250 мянгаас 10 сая хүртэлх еврог төлдөг тул сүүлийн жилүүдэд энэ зах зээл хэдэн тэрбум еврогийн үнэд хүржээ. 

Визний энэхүү хөтөлбөр нь улс орнуудад их хэмжээний мөнгө оруулж ирдгээрээ ашигтай боловч нөгөө талаас үндэстэн дамнасан авлигын хэргийг үүсгэгч хүчин зүйл болдгийг Австри, Кипр, Унгар, Латви, Литва, Малта, Португал улсуудын жишээн дээр тогтоосон байна. Улс орнууд хүсэлт гаргасан хүний хөрөнгийн эх үүсвэрийг нарийвчлан шалгадаггүй нь авлигачдад арын хаалга болдог гэж “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл” (OCCRP) мэдээлжээ. OCCRP-ийн энэхүү мэдээлэлд үндэслэн Транспаренси Интернэйшнл байгууллагаас Европын холбоог “Алтан виз” хөтөлбөрийг сайтар хянаж, шалгахыг зөвлөж байна.

Эх сурвалж 

 ДЭЛХИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ КРИПТОВАЛЮТЫГ ЭРСДЛИЙН ТАЛААР АНХААРУУЛЖЭЭ

Дэлхийн банкны ерөнхийлөгч криптовалютыг “Понзи схем”-тай адилтган хууль эрх зүйн үүднээс зайлшгүй судлах шаардлагатай хэмээн хэлжээ. Биткойн эсвэл зарим төрлийн криптовалютын талаар бид судалж байгаа ч ихэнх ийм төрийн гүйлгээ хууль бус, тодорхойгүй байдаг хэмээсэн байна.  Иймд маш өндөр технологи ашигладаг энэхүү системийг хөгжиж буй улсууд гэмт хэргийн мөнгийг “дагах” буюу мөрдөн шалгахад үр дүнтэйгээр ашиглаж болох магадлалтай гэсэн байна.

Эх сурвалж