Авлигын гэмт хэргийн 25 үйлдэлтэй төрийн албан хаагчийг шийтгэв

A- A A+
Авлигын гэмт хэргийн 25 үйлдэлтэй төрийн албан хаагчийг шийтгэв

Сингапурын хотын тосгоны зөвлөлийн ерөнхий менежер бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, 25 үйлдэлтэй авлигын хэрэгт холбогдон хүнийг шийтгэсэн тухай Страйтс таймс сонин өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна.

Компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хариуд нь 107,000 ам.доллартай тэнцэх хэмжээний хахууль авсан гэх хэрэгт Вонг Чэ Мэнг гэгч холбогджээ. Тодруулбал, түүнийг хоол унданд оруулах, зугаацуулах, автомашин, утас худалдан авч өгөх, бэрийг нь ажилд оруулах зэргээр хахуулийн мөнгийг нь түүнд зарцуулсан юм байна.

Хахууль өгсөн гэх компаниудын захирлууд болох Чиа Син Лан, Ип Фонг Ин нар хамтран түүнд автомашин худалдан авахад нь 13,500 ам.долларын хөнгөлөлт үзүүлжээ. Тосгоны гэрээ, хэлэлцээрийн асуудлыг зүй бусаар шийдвэрлэж буй талаар Вонгтой холбоотой гомдол ирсний дагуу түүнийг 2016 оны 9 дүгээр сард ажлаас нь халсан байна. Үргэлжлүүлэн түүнийг 2016 оны 12 дугаар сард Авлигын гэмт хэргийг шалгах товчооноос шалгаж эхэлжээ.

Эх сурвалж

Авлигын хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Авлигын хэрэгт ял шийтгэл эдлэхээс зайлсхийн зугтсан Чэн Суюунг гэгч эмэгтэйг баривчлан эргүүлэн авчирч, Хятадын Жөжян мужийн шүүхээс түүнд 7 жилийн хорих ял оногдуулсан байна.

Чэн Сиюунг нь Вэнчэнг тосгон дахь Хятадын Хөдөө аж ахуйн банкинд 2005-2006 онд ажиллаж байхдаа 2,4 сая юань (380,000 ам.доллар)-ийг валютын арилжаанаас завшжээ. Тэр нөхрийнхөө хамт 2006 оны 4 дүгээр сард Вьетнам улс руу зугтаж, улмаар Тайланд, Мянмар улсад амьдарч байжээ. 2016 оны 10 дугаар сард Чэнийг Интерполын “улаан” мэдэгдлийн жагсаалтад оруулсан байна. Түүний нөхөр 2015 оны 7 дугаар сард өөрийгөө илчилжээ. Харин Чэн баривчлагдах хүртлээ гадаад руу оргон зайлсан байна. Чэнд хорих ялаас гадна 500,000 юаний торгууль оногдуулж, олсон ашгийг нь хураан авах шийдвэрийг шүүх гаргажээ.

Түүний шүүх хурал 3 дугаар сарын эхээр эхэлж, өнгөрсөн пүрэв гарагт шүүхийн шийдвэр нь гарчээ.

Эх сурвалж