Украйн Улсын Авлигын эсрэг товчоо ихэнх тохиолдолд Латви, Австри, Англи, Швейцарь, Кипр улс руу хүсэлт явуулдаг

A- A A+
Украйн Улсын Авлигын эсрэг товчоо ихэнх тохиолдолд Латви, Австри, Англи, Швейцарь, Кипр улс руу хүсэлт явуулдаг

Украйн Улсын Авлигын эсрэг товчоо Шударга ёсны төлөөх Европын байгууллагатай хамтран 2016 оноос хойш авлигачидтай холбоотой 300 даалгаврыг 57 улс оронд хүргүүлсэн байна.

Тус товчооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, гадаад руу явуулсан 300 албан хүсэлтийн 130-д нь хариу ирүүлсэн хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрээр Украйны авлигачдын ул мөр ихэнх тохиолдолд Латви, Австри, Англи, Швейцарь, Кипр зэрэг улсад байх тул тэдгээр улс орнуудын эрх бүхий байгууллагад хандах явдал түлхүү байна гэжээ.

Нидерландын Вант Улсын Гаага хот дахь Европын шүүхийн урилгаар Авлигын эсрэг товчооны гадаад харилцаа, эрх зүйн газрын албан хаагчид 2018 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус байгууллага дээр зочилсон байна. Төлөөлөгчдийн хийсэн танилцах айлчлалын хүрээнд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авах явцад тулгарч буй асуудлуудын талаар ярилцжээ.

Мөн уулзалтын үеэр Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 1959 оны Европын конвенц, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2001 оны нэмэлт протокол, бусад улс орнуудын хоёр талт хамтын ажиллагааны онцлог асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Эх сурвалж

Хятадын Авлигын эсрэг байгууллагын дарга Ши Зиньпиний орлогч боллоо

Хятадын Парламент хуралдаж, Ерөнхийлөгч Ши Зиньпинийг хоёр дахь удаагаа дахин сонгон, баталгаажуулж, орлогчоор нь Ванг Кишанг томилсон байна.

Ванг Кишанг өмнө нь Хятад улсад авлигын гэмт хэргийг шалгах байгууллагыг толгойлж байсан юм байна. Тэрээр Ши Зиньпиний санаачилсан, Сахилга батыг хянан шалгах хорооны явуулсан компанит ажлыг удирдан зохион байгуулсан хүн. Ши Зиньпиний эхний бүрэн эрхийн хугацаанд төрийн дээд болон доод түвшний 1,34 сая албан хаагч авлига, сахилгын зөрчлөөр шалгагдан, шийтгэгджээ.

Ванг Кишангийн хувьд Ши Зиньпиний залуу насны найз нөхөр бөгөөд түүний бодлогыг хэрэгжүүлэгчээр ажилласан байна.

Эх сурвалж