Казахстаны Засгийн газар авлигын эсрэг үндэсний тайлангаа баталлаа

A- A A+
Казахстаны Засгийн газар авлигын эсрэг үндэсний тайлангаа баталлаа

Казахстан Улсын Төрийн албаны зөвлөлийн энэ сарын 13-ны өдөр өргөн барьсан Авлигатай тэмцэх үндэсний тайланг тус улсын Засгийн газар нь баталсан байна. Уг баримт бичигт авлигатай тэмцэх чиглэлээр хийгдсэн ажил, бодит нөхцөл байдлын судалгаа, авлигын эсрэг бодлогыг сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг тусгажээ.

Энэ жилийн хувьд Казахстан Улс авлигын төсөөллийн индексийн судалгаагаар 31 оноо авч 122 дугаар байр эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 2 онооны илүүтэйгээр, 9 байраар урагшилсан ажээ. Үндэсний тайланд олон улсын сайн туршлага, стандартыг судалсан, хууль тогтоох байгууллагаас авлигын эсрэг бодлогод дэмжлэг үзүүлсэн, авлигаас урьдчилан сэргийлэх шинэ нэгж байгуулсан зэрэг нь ахиц гаргахад нөлөөлсөн гэжээ.

Тайлангийн эхний бүлэгт 2015-2025 оны хооронд хэрэгжих Авлигын эсрэг стратеги, хоёрдугаар бүлэгт авлигын хандлага, гуравдугаар бүлэгт авлигыг устгахаар авагдсан арга хэмжээ, дөрөвдүгээр бүлэгт авлигатай тэмцэх төрийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо, тавдугаар бүлэгт авлигын эсрэг хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох хэтийн төлөв зэргийг агуулжээ.

Эх сурвалж

Швейцарь Улс Рио Тинтогийн Монгол Улс дахь уурхайтай холбоотой дансыг битүүмжиллээ

Цюрих хот (Ройтерс) – Маргаан дагуулсан Рио Тинтогийн төслийн асуудлыг шийдвэрлэж өгсөн гэх Монгол Улсын Сангийн сайд асан хүнтэй холбоотой авлигын хэргийн шалгалтын хүрээнд Швейцарийн банкны дансан дахь түүний 1,85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан байна.

Түүнчлэн Швейцарь Улсын Ерөнхий прокурорын газар (ЕПГ) мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан дансыг илрүүлж, битүүмжилсэн болохыг нотолжээ.

2009 онд Рио Тинто-той С.Баярцогтын гарын үсэг зурж хийсэн Монголын говь дахь “Оюу толгой” Их Британи, Авсралийн компанийн зэс, алтны төслийг Монгол Улсын Авлигатай тэмцэх байгууллага шалгаж байгаа юм байна.

Өнгөрсөн баасан гарагт гарсан Швейцарь Улсын Шүүхийн шийдвэрт ч, ЕПГ-ын зүгээс ч Баярцогтын болон Рио Тинтогийн нэрийг дурдаагүй боловч ЕПГ-ын шалгалтын баримт бичигт дурдагдсан зүйлсээс үзэхэд холбоотой гэдэг нь илт тодорхой байгаа ажээ.

Шүүхийн баримт бичигт одоо явагдаж буй Рио Тинтогийн өргөтгөсөн 5,3 тэрбум ам.долларын уурхайтай холбоотой зүйл байгаа боловч төслийн ажлын хүрээнд тус компанийг буруу зүйл хийсэн гэж үзээгүй байгаа ажээ.

ЕПГ-ын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа нууц бөгөөд гэм буруутай нь тогтоогдох хүртэл буруутгаж болохгүй гэсэн тайлбар хэлж, нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Ройтерс агентлагийн зүгээс Рио Тинтотой холбогдоход мэдээлэл өгөхөөс бас татгалзсан байна.

Эх сурвалж