ИХ БРИТАНИЙН ОНЦ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЧАД УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ АВЛИГЫН ХЭРГИЙН ХОХИРОЛД 4.4 САЯ ПАУНД ХУРААН АВНА

A- A A+
ИХ БРИТАНИЙН  ОНЦ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЧАД УЛСЫН ГАЗРЫН ТОСНЫ АВЛИГЫН ХЭРГИЙН ХОХИРОЛД 4.4 САЯ ПАУНД ХУРААН АВНА

Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр тус улсын прокурорууд Канадын эрчим хүчний компани Хойд Америк дахь Чад Улсын дипломат ажилтанд авлига өгсөн хэрэгт 4.4 сая паунд (6.2 сая ам доллар) нөхөн төлүүлэхээр болжээ.

Канадын “Гриффитс Энержи” компани нь өөрийн “Чад Ойл” компаниар дамжуулан Чад Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны ахлах дипломат ажилтанд газрын тосны гэрээнүүдийн хариуд хувьцааг хямд үнээр олгосон хэрэгт яллагдсан байна. 2013 онд “Гриффитс Энержи” компани нь нэрээ “Каракал Энержи” болгож өөрчилсөн бөгөөд Канадын хууль сахиулах байгууллагууд мөн тус онд уг компанийг авлигын хэрэгт холбгдуулан шалгаж, яллаж байжээ.

Өнгөрөгч пүрэв гарагт Лондонгийн дээд шүүх Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санал болгосон 4.4 сая паундыг дээрх авлигын хэргийн хохиролд хураан авах ялыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Тус компани Их Британид зарагдсанаас хойш дээрх хэрэг нь Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдах болжээ. Тус газрын дарга Дэвид Грийн “Энэхүү хэрэг нь манай улсад хууль бус хөрөнгөө нуух гэсэн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх ажлын эерэг үр дүн боллоо” гэж хэлжээ. Хурааж авах мөнгийг Британийн Олон Улсын Хөгжлийн газарт шилжүүлэх бөгөөд Чад Улсын ядуусыг тэтгэх төслүүдэд зарцуулах аж.

Эх сурвалж