НҮБ-ын ахлах албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт 6 жилийн хорих ял оноохыг прокурор санал болгожээ

A- A A+
НҮБ-ын ахлах албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт 6 жилийн хорих ял оноохыг прокурор санал болгожээ

Олон тэрбум ам.долларын өртөгтэй хурлын төв байр барих барилгын ажлыг авах зорилгоор НҮБ-ын төлөөлөгч нарт хахууль өгсөн хэрэгт холбогдсон Ниг Лап Сэнгэ-д 6-аас дээш жилийн хорих оноох хүсэлтийг АНУ-ын Засгийн газар шүүхэд гаргасан байна.

Прокурор Манхэттэн хотын дүүргийн шүүхэд уг хүсэлтийг гаргаж, түүнд 2 сая ам.долларын торгууль оноохыг санал болгожээ. Энэхүү хүсэлтийг гаргахаас өмнө түүний хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд багтааж, нутаг руу нь буцаах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан юм байна. Түүний шүүх хурал энэ оны 5 дугаар сарын 11-нд болох ажээ.

Прокурор Нигийг НҮБ-ын өндөр албан тушаалтнуудад, тухайлбал, Ерөнхий ассамблейн тэргүүлэгч Жон Аш нарын хүмүүст 1 сая гаруй ам.долларын хахууль өгсөн хэрэгт буруутгаж буй юм байна.

Эх сурвалж

Хятадын нүүрс олборолдог томоохон хотын орлогч даргыг 160 сая ам.долларын хахууль авсан хэрэгт цаазын ял оноолоо

БНХАУ-ын Шанши хотын орлогч дарга Жанг Жонгшэнг-ийг 160 сая ам.долларын хахууль авсан хэрэгт буруутган, цаазын ял сонсгосон байна. Түүний хувьд давж заалдаж болох бөгөөд цаазын ялыг хэвээр үлдээх эцсийн шийдвэрийг Дээд шүүх нь гаргах юм байна.

Төрийн албанд 40 гаруй жил ажилласан, одоо 65 настай Жанг-ийг тус улсын Намын хяналтын хороо 2014 оноос эхлэн шалгажээ.

Шүүх түүнийг 1997-2013 оны хооронд компанийн захирал нараас 1 тэрбум гаруй юань хахуулд авч, хариуд нь нүүрс олборлох зөвшөөрөл олгодог байсан гэжээ. Мөн түүнийг 130 сая юанийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байсан гэж шүүхийн шийдвэрт тэмдэглэжээ.

Түүнчлэн хахууль авсан хөрөнгөө улсад эргүүлж тушаагаагүй гэж бичсэн байна.

Эх сурвалж