Ерөнхийлөгчийн санаачилсан Авлигатай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ

A- A A+
Ерөнхийлөгчийн санаачилсан Авлигатай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан авлигатай тэмцэх багц хуулийн төслийг ойрын хугацаанд Төрийн дум дээр хэлэлцэхэд бэлтгэсэн бөгөөд энэ хуулиар авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэж сэтгүүлчдэд Төрийн думын дарга Вячеслав Володин хэлсэн байна.

“Ерөнхийлөгчийн санаачилсан авлигатай тэмцэх хууль авлигатай тэмцэх ажилд урагштай ахиц дэвшил гаргуулна. Авлига улс орныг сүйрүүлж, эдийн засагт хохирол учруулдаг, улс орны хөгжилд саад болдог үзэгдэл” гэж тэр хэлжээ. “Өмнө нь баталж байсан авлигатай тэмцэх арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Засаг нээлттэй болж, тэдний үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ил тод болж, иргэдэд үзүүлдэг үйлчилгээний чанар нэмэгдсэн” гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Путин өмнө нь хууль тогтоомж санаачлан Төрийн Думаар оруулж батлуулж байсан. Тухайлбал, төрийн албан хаагчдын авлигатай холбоотой зөрчилд сахилгын арга хэмжээ авах, авлигын гэмт хэргийг үйлдсэнээс хойш гурван жилийн дотор хариуцлага тооцох гэх мэтээр төсөл боловсруулан батлуулсан.

Эх сурвалж

Авлигын хэрэгт холбогдсон Татварын газрын орлогч даргыг баривчилжээ

Киргизстан Улсын Татварын газрын орлогч дарга Кубанычбек Кумашовыг авлигын хэрэгт сэжиглэн, тус улсын Аюулгүй байдлын хорооны төлөөлөгчид баривчилсан байна.

Тус байгууллагын мэдээлснээр улсын төсвийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос хувийн компаниудад шилжүүлж хууль бусаар хохирол барагдуулсан гэх хэрэгт түүнийг сэжиглэн баривчилсан гэжээ.

Гадаадын хуурамч компанийн тамга тэмдэгийг ашигладаг, хувийн компаниудын хийдэг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалттай холбоотой авлигын шинжтэй хэргүүдийг энэ байгууллага өмнө нь илрүүлж байжээ. Эдгээр үйлдлийн улмаас тус улсад 3 сая ам.долларын хохирол учирчээ.

Эх сурвалж