Мэдээлэгчийн бодлогын үр дүнд 8 сая ам.долларыг эргүүлэн оллоо

A- A A+
Мэдээлэгчийн бодлогын үр дүнд 8 сая ам.долларыг эргүүлэн оллоо

Нигери улсын “Мэдээлэгчийн бодлого” батлагдаж, хэрэгжиж эхэлснээр 8 сая ам.долларыг эргүүлэн авч чадлаа гэж өнгөрсөн баасан гарагт болсон сургалтын үеэр тус улсын сангийн сайд хэлсэн байна.

Тус улсын “Мэдээлэгчийн бодлого” нь 2016 онд батлагдсан бөгөөд тэр нь төрийн байгууллагын санхүүгийн зөрчлийг олон нийтийн зүгээс мэдээлэх явдлыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Түүнчлэн, төрийн албан хаагчдын үйлдсэн авлигын гэмт хэргийн талаар бат найдвартай мэдээлэл цуглуулах зорилготой ажээ.

Сургалтын төгсгөлд төрийн төв байгууллагаас гадна орон нутгийн байгууллагуудыг уг ажилд идэвхтэй оролцохыг уриалжээ.

Эх сурвалж

 ОХУ-ын Арзамас хотын Думын гишүүний орон сууцыг хураан авчээ

ОХУ-ын Арзамас хотын Думын гишүүн Роман Лаптевыг үл хөрөнгө худалдан авахдаа гаргасан хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр түүний 35,800 ам.долларын үнэтэй орон сууцыг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан байна.

Нижний Новогород мужийн прокурорын байгууллагын цахим хуудаст түүнийг эхнэрийн хамт өнгөрсөн гурван жил олсон орлогоосоо давсан хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсанд буруутгаж байна гэж бичжээ. Харин тэр орон сууцаа худалдан авахдаа хуримтлал, гэр бүлийн орлого, барьцаалсан зээл г.м зүйлээс авсан гэж тайлбарлажээ.

Хэрэв давж заалдах шатны шүүх доод шатныхаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй бол ийм байдлаар думын гишүүний хөрөнгийг шалгах ажил үргэлжилж магадгүй байгаа юм байна.

Эх сурвалж