ЕВРОПЫН ХОЛБОО МЭДЭЭЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬТАЙ БОЛНО

A- A A+
ЕВРОПЫН ХОЛБОО МЭДЭЭЛЭГЧИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬТАЙ БОЛНО

Европын холбооноос мэдээлэгчийг өндөр түвшинд хамгаалах хуулийн төсөл санал болгосон байна. Өмнө нь энэ төрлийн хууль батлаагүй байсан юм.   Энэхүү шинэ хууль нь иргэд хууль бус, шударга бус асуудлуудын талаар хэвлэл мэдээллийн болон бусад зохих байгууллагуудад  мэдээлснийхээ төлөө аливаа дарамт шахалтанд өртөхгүй байх боломжоор хангах аж.

Сүүлийн үед болсон Панама пэйпэрс, Luxleaks зэрэг олон нийтийн анхаарлыг татсан асуудлуудаас болж энэхүү хуулийг санаачлахаар шийдсэн хэмээн Европын холбоо мэдэгджээ. “Хэрэв байгууллага доторх зарим хүмүүс зориг гарган дээрх мэдээллүүдийг дэлгээгүй бол хэзээ ч ил болохгүй байлаа.  Гэвч тэд зориг гаргаснаараа асар их хэмжээний хохирол амсч, эрсдэл хүлээсэн. Иймд бид мэдээлэгчдийг сайн хамгаалж чадвал олон нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй залилан, хээл хахууль авлига, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна” гэжээ. 

 Эх сурвалж