“ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ” БАЙГУУЛЛАГА НУУЦ КОМПАНИУДЫГ ЗОГСООХЫГ ШААРДЛАА

A- A A+
“ТРАНСПЭРЭНСИ ИНТЕРНЭШНЛ” БАЙГУУЛЛАГА НУУЦ КОМПАНИУДЫГ ЗОГСООХЫГ ШААРДЛАА

Мальтийн нэгэн банк Азербайжаны ерөнхийлөгчийн гэр бүлийн олон сая долларыг угаасан нь тогтоогдсоны дараа “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс дэлхийн хамгийн баян орнуудыг нууц компаниудын ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг нэмэгдүүлэхийг шаардлаа.  

Саяхан Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевийн охид Мальтийн Пилатус банкинд бүртгэлтэй дансууд дахь мөнгөөр нууц компаниудаар дамжуулан Дубайд худалдаж авсан олон тооны тансаг үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг болох нь тогтоогдсон юм.

Пилатус банк нь одоогоор мөнгө угаах гэмт хэрэгт оролцсон хэргээр шалгагдаж байна. Азербайжан улс нь 2.9 тэрбум ам.доллараар Европын зөвлөлд тус улсыг хүний эрхийн зөрчлийн асуудлыг хэлэлцэх үед өөрт ашигтай санал өгүүлэхийн тулд Европын парламентын гишүүдийг хахуульдсан хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас Их Хорийн улс орнуудыг санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өөрсдийн стандартдаа ч хүрэхгүй байгаа талаарх тайланг ил болгосон юм.

Эх сурвалж