ЕГИПЕТ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА АСАН 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСЛОО

A- A A+
ЕГИПЕТ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА АСАН 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСЛОО

Энэ мягмар гарагт Египет Улсын Цэргийн шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга асан Хешам Гененад зэвсэгт хүчнийг доромжилсон хэрэгт 5 жилийн ял оноолоо. 

Тэрээр Хаффинтон Пост Араб цахим хуудсанд “Жанжин штабын дарга асан Сами Ананд Ерөнхийлөгчийг яллах баримт байгаа. Баримтууд гадаадад хадгалагдаж байгаа” хэмээн ярилцлага өгснийхөө дараа 2 дугаар сард баривчлагдсан юм.  Тус ярилцлагыг авсан сэтгүүлч Мотаз Ваднан мөн тухайн үед баривчлагдсан бөгөөд төрийн эсрэг өдөөн хатгалга хийсэн хэрэгт ял сонсчээ.

Эх сурвалж

ИНДОНЕЗ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА АСАН АВЛИГЫН ХЭРГЭЭР 15 ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

Индонез Улсын парламентын дарга асан Сетя Нованто иргэдийн цахим үнэмлэхний төслөөс 170 сая ам.доллар завшсан нь тогтоогдож 15 жил хорих, 36000 ам долларын торгууль төлөх ял сонслоо.  Нованто  нь 1990 оноос хойш авлигын 5 өөр хэрэгт холбогдож байсан боловч энэ удаад л ял сонссон байна. 2017 оны 11 дүгээр сард Индонезийн Авлигатай тэмцэх газар Новантог иргэний үндэсний цахим бүртгэлийн системд зориулсан үнэмлэхний зардлыг өсгөн улсад төвлөрсөн 440 сая ам.долларын бараг гуравны нэгийг завших схемийг зохион байгуулж ажилласныг нь тогтоон баривчилсан юм.  

Индонезийн Авлигатай тэмцэх газрыг татан буулгах, нэр төрд халдах гэсэн оролдлогууд төр засгийн зүгээс байнга гардаг ч үйл ажиллагаагаа амжилттай явуулан сайд, парламентын гишүүн, хотын захирагч, шүүгч нар болон бусад өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгасаар ирсэн байна. Тус газрын дэд дарга Юсуф Калла телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол хэн ч хууль зөрчиж болохгүй гэсэн сануулга” хэмээсэн байна.

 Эх сурвалж