Их Британийн хэвлэлийнхэн санхүүгийн мэдээллийг нууцлах явдлыг зогсоохыг шаарджээ

A- A A+
Их Британийн хэвлэлийнхэн санхүүгийн мэдээллийг нууцлах явдлыг зогсоохыг шаарджээ

Их Британи улсад ил тод байдлыг хангах, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон хувь хүмүүс Мөнгө угаахтай тэмцэх хуульд өөрчлөлт оруулах замаар татварын хөнгөлөлт үзүүлдэг харьяа улс орнуудын санхүүгийн мэдээллийг нууцлах явдлыг зогсоохыг шаардсан байна.

Тухайлбал, авлига авах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилгоор 2020 он гэхэд компаниудын эзэмшлийн мэдээллийг ил болгож, нийтлэхийг шаарджээ.

Татварын хөнгөлөлт үзүүлдэг улс орнуудаас болж хөгжиж буй улс орнуудад жил бүр 170 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэсэн тооцоо гарчээ. Ил тод байдлыг нэмэгдүүлснээр эдгээр улс орнууд хууль бус хөрөнгийг эргүүлэн авч, олон нийтэд үзүүлэх үйлчилгээндээ зарцуулах боломжтой болох юм.

Таван жилийн өмнө 100 гаруй буяны байгууллага Их Британи болон түүний харьяа улс орнуудыг ил тод байдлаа хангахыг шаардаж байсан бөгөөд тэрхүү шаардлагыг тухайн үеийн ерөнхий сайд нь хүлээн авч, дэмжиж байжээ. Амжилттай ажилладаг төр засаг татвараас зайлсхийх явдалтай тэмцэл явуулдаг бөгөөд Английн олон намын төлөөллийн зүгээс ч уг санаачилгыг дэмжиж байгаа ажээ.

Эх сурвалж