Их Британийн парламентын гишүүд тус улсын харьяа улс орнуудыг хуулийн этгээдийн эзэмшигчдийн мэдээллийг ил болгохыг шаардав

A- A A+
Их Британийн парламентын гишүүд тус улсын харьяа улс орнуудыг хуулийн этгээдийн эзэмшигчдийн мэдээллийг ил болгохыг шаардав

Өнгөрсөн мягмар гарагт Их Британи улсын парламентын гишүүд тус улсын харьяа улс орнуудыг оффшор данс эзэмшигчдийнхээ мэдээллийг ил болгохыг үүрэг болгосон байна. Энэ нь, зарим намын төлөөлөл Мөнгө угаахтай тэмцэх, хориг арга хэмжээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасантай холбоотой ажээ.

Нэмэлт өөрчлөлтийг санал хураалт явуулалгүйгээр шууд баталсан бөгөөд 2020 оны сүүлчээр Их Британийн харьяа улс орнуудад бүртгэлтэй хуулийн этгээдийн жинхэнэ эзэмшигчийн бүх мэдээллийг ил болгох юм байна. Их Британийн харьяа Британийн Виржиний Арлууд, Кайман Арлууд зэрэг 14 улс орон өмнө нь хуулийн этгээдийн жинхэнэ эзэмшигчдийн мэдээллийн нэгдсэн бүртгэл хөтлөхийг эсэргүүцэж байсан юм.

Энэ талаар Их Британийн Гадаад харилцааны дэд сайд Алан Данкан “Эдгээр улс орон тус бүрт зориулж хууль батлахгүй, мөн тэдний халдашгүй байдалтай холбоотой үндсэн хуулиар хүлээсэн үүргийг зөрчихөд хүргэхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ Парламентын олонхийн шийдвэрээр олон нийтэд нээлттэй бүртгэл бий болгохоор тогтсон” гэж хэлжээ.

“Global witness” ТББ-ын хийсэн судалгаагаар Их Британийн оффшор бүс нутагт Оросын иргэд 47 тэрбум орчим ам.доллар байршуулсан байдаг байна. Тэдгээрээс 41,5 тэрбум ам.доллар нь зөвхөн Британийн Виржин Арлуудад байдаг.

Эх сурвалж