БНХАУ-ЫН ХУУЛЬ ХОНКОНГОД ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

A- A A+
БНХАУ-ЫН ХУУЛЬ ХОНКОНГОД ХҮРЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА

БНХАУ-д үүсгэсэн авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хэсэг Хонконгод явагдсан нь Хятадын коммунист нам өөрийн газар нутгийн гадна хүрэх чадвартайг харуулж байна. Хятадын Хуарон хөрөнгийн менежментийн компанийн Хонконг дахь охин компаниудын ажилтнуудыг компанид паспортоо хураалга эс бөгөөс тодорхойгүй шийтгэл хүлээлгэнэ гэсэн байна.

Энэ үйл явдал нь уг компанийн захирал Лай Шиаомин өнгөрсөн долоо хоногоос эхлэн “сахилга батын ноцтой зөрчил” гэх хэргээр Хятадын хууль сахиулах байгууллагуудад шалгагдаж эхэлсэнтэй холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. “Сахилга батын ноцтой зөрчил” гэдэг нь ихэнхдээ авлигын хэрэг байдаг аж.

Зөвхөн Хятадаас Хонконгод ирж тус компанид ажиллаж байсан хүмүүсийг паспортоо хураалгахыг шаардсан бөгөөд зарим нь энэхүү шаардлагыг биелүүлжээ. Гэвч Хонконгийн хуулиар албан хаагчийн паспортыг хураан авах нь хууль бус үйлдэл юм.

Хуарон компани нь Хонконгод олон зуун ажилтан бүхий долоон охин компанитай. Паспортоо хураалгахыг тус компанийн “Зохион байгуулалтын хэлтэс”-ээс шаардсан байна. Төрийн өмчийн бүх компаниудад Хятадын коммунист намын шууд удирдлага, хяналтад ажиллах үүрэгтэй дээрх “Зохион байгуулалтын хэлтэс” байдаг. Хятадад төрийн өмчийн компаниуд “Сахилга бат хянан шалгах төв хороо”-ны хяналтад шалгагдаж эхэлмэгцээ ажилтнуудынхаа гадагш гарах эрхийг шууд түдгэлзүүлдэг нь нэгэнт хэвийн үзэгдэл болсон аж.

Эх сурвалж