Нигер улсад Африк тивийн авлигын эсрэг байгууллагуудын дарга нарын хурал болно

A- A A+
Нигер улсад Африк тивийн авлигын эсрэг байгууллагуудын дарга нарын хурал болно

Африк тивийн авлигын эсрэг байгууллагуудын дарга нарын 8 дугаар хурал ирэх долоон хоногт Нигер улсын Абужа хотод зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар Африк тивийн авлигын эсрэг стратегийг хэлэлцэх юм байна.

Африк тивийн хөгжил дэвшилд нэн тэргүүнд саад учруулж буй хүчин зүйлийг авлига гэж нэрлэсэн бөгөөд Транспэрэнси Интернэшнл байгууллагын явуулсан судалгаанд тус тивийн 21 орон тун тааруу үнэлгээ авчээ.

Түүнчлэн тус байгууллага нь Нигер улсын үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад буурч байгааг мэдэгдэн, 2017 онд 180 улс орноос 136 дугаар байранд байсан бол энэ жил 148 дугаар байранд жагссан гэсэн байна.

Эх сурвалж