ОХУ хууль бус хөрөнгийг буцаан авахтай холбоотой конвенц боловсруулах санал гаргалаа

A- A A+
ОХУ хууль бус хөрөнгийг буцаан авахтай холбоотой конвенц боловсруулах санал гаргалаа

Оросын Холбооны Улс хууль бус хөрөнгийг буцаан авахтай холбоотой асуудлыг тусгайлсан зохицуулсан конвенци боловсруулах саналыг НҮБ-д гаргасан байна. Уг саналыг ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Олег Сыромолотов Гэмт хэрэг, шүүх таслах ажиллагааны хорооны 27 дугаар хуралд оролцох үеэрээ гаргажээ.

Хууль бус хөрөнгө эргэлдэх явдал улам бүр ихэссээр байна. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг тэмцэх конвенци болон Авлигын эсрэг конвенци байдаг хэдий ч хэт ерөнхий зохицуулалттай учраас хөрөнгө буцаах асуудлыг тусгайлан зохицуулсан конвенци бидэнд шаардлагатай байна гэж хурлын үеэр тэр хэлсэн байна.

Мөн тэр Олон улсын шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг өргөн хүрээнд зохицуулсан цорын ганц баримт бичиг бол Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг тэмцэх конвенци юм. Тиймээс уг асуудлыг аль болох яаралтай хэлэлцэн, энэ оны 10 дугаар сард зохион байгуулагдах Конвенцид оролцогч талуудын 9 дэх удаагийн хурлаар батлахыг оролцогчдод уриалжээ.

Ийм төрлийн шинэ зохицуулалт нь олон улсын шинжтэй байхаас гадна НҮБ-ын төсвөөс санхүүжилт авах ёстой гэсэн байна.

Эх сурвалж