Авлигын хэргээс хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадгална

A- A A+
Авлигын хэргээс хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадгална

Авлигын хэргээс хураан авсан хөрөнгийг банкны тусгай дансанд хадгалдаг зохицуулалт бий болгохыг Киргизстан Улсын Ерөнхийлөгч үүрэг болгосон талаар түүний ажлын албаныхан мэдээлсэн байна.

Уг асуудлаар түүний ажлын албаны орлогч дарга Прокурор, Үндэсний аюулгүй байдлын хороо, Дотоод хэргийн яам, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Төв банк зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзаж, ярилцжээ.

Банкны тусгай данс нээх ажлыг тус улсын Засгийн газарт хариуцуулсан байна.

Эх сурвалж