Авлигын улмаас Иракын эдийн засагт 320 тэрбум ам.долларын хохирол учирчээ

A- A A+
Авлигын улмаас Иракын эдийн засагт 320 тэрбум ам.долларын хохирол учирчээ

Ирак Улсын Ил тод байдлын хорооны мэргэжилтний мэдээлснээр, Ирак Улсад 2003 оноос хойш 320 тэрбум ам.доллар ул мөргүй алга болсон бөгөөд энэ мөнгийг хууль бус гэрээ байгуулах замаар алга болгосон байж болзошгүй гэсэн байна.

Мөн энэхүү мөнгөн дүнгээс гадна тус улсад дайны улмаас дэд бүтэцтэй холбоотой гарсан засвар сэргээн босголтын ажилд 100 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай байгаа гэнэ.

Тухайлбал, 2017 онд авлигын гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэр 2000 удаа гарч, 290 хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд явж байгаа юм байна.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексээр Ирак Улс 100 онооноос 18 оноо авч, 180 улс орноос 169 дүгээр байранд жагсчээ.

Эх сурвалж