Панамын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинелли-г шилжүүлэн өгөхөөр болжээ

A- A A+
Панамын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинелли-г шилжүүлэн өгөхөөр болжээ

АНУ-ын Төрийн департамент Панам Улсад тус улсын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинелли-г шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн гэж Латин-Америкийн байгууллагын дарга Хуан Карлос хэлсэн байна.

Мартинелли Панам улсын Ерөнхийлөгчөөр 2009-2014 онд ажиллаж байжээ.

Мөн тэрбээр Панам улсын Дээд шүүхийн хүсэлтийг хянан үзээд АНУ-ын Төрийн департаментаас Вашингтон хотод суугаа тус улсын Элчин сайдын яаманд Мартинелли-г шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн тухай албан бичиг хүргүүлсэн гэж хэлжээ.

Мартинелли Панам улсаас 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр оргон зугтсан юм байна. Улстөрчийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг Панамын дээд шүүгч 2016 оны 6 дугаар сард АНУ-ын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна. Экс Ерөнхийлөгчийг 2017 оны 6 дугаар сард Майами хотод байхад нь баривчлан, саатуулжээ. Тэр 2017 оны 5 дугаар сараас эхлэн Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байжээ.

Панам улс Мартинелли-г утасны яриаг хууль бусаар чагнасан, авлига авсан гэх хэрэгт буруутгаж байгаа ажээ. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 21 жилийн хорих ял сонсоно. Мартинелли уг асуудлыг эрс няцааж, Панам улсын одоогийн засгийн улс төрийн хохирогч болж байна гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж