ОНГОЦ ҮЙЛДВЭРЛЭХ КОРПОРАЦИЙН ДАРГА АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДАВ

A- A A+
ОНГОЦ ҮЙЛДВЭРЛЭХ КОРПОРАЦИЙН ДАРГА АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДАВ

Бямба гарагт БНХАУ-ын Үндэсний Хяналтын хорооноос Хятадын шинэ онгоц үйлдвэрлэх ажлыг хариуцаж буй иргэн Сун Бог авлигын хэргээр баривчилсан тухайгаа мэдэгджээ.

Тус хороо нь товчхон мэдэгдэлдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд “Сунбо нь хууль журмыг ноцтойгоор зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн тул сахилга батын хяналт, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээжээ. Энэ нь Хятадын Онгоц үйлдвэрлэх корпораци (CSIC)”-ийн дарга авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй анхны хэрэг биш юм. 2016 онд тус корпорацийн Сахилга бат хариуцсан нэгжийн дарга Лиу Чангон авлигын хэргээр намаас хөөгдөж 2017 оны 10 дугаар сард ял сонсч байжээ. 

Ерөнхийлөгч Ши Жинпинийн удирдлага дор нь 2012 оноос хойш 1,5 сая төрийн албан хаагчийн авлигын хэргийг шалгаад байна.

Эх сурвалж