МАФИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЗЭРЭГ 102 СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛЛАА

A- A A+
МАФИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЗЭРЭГ 102 СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛЛАА

Итали Улсын цагдаа нар тус улсын зүүн өмнөд эргийн Пуглиа бүс нутгийг удирддаг гэх, Балканаас хар тамхи оруулж ирж, наймаалдаг мафийн гэр бүлийн эсрэг 12 жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст даваа гарагт 102 сэжигтнийг баривчилжээ.

Хууль сахиулах байгууллага нь сэжигтнүүдийг мафитай холбогдсон, гурван хүний амь насанд халдахыг завдсан, айлган сүрдүүлж мөнгө салгасан, дээрэм, хулгай, бусдад гэмтэл учруулсан, хүн барьцаалсан зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа юм.

Пандора нэртэй ажиллагаа нь гэмт хэргийн хоёр гэр бүлээс эргийн хот Бариг тойрсон мужуудын дотоодын эдийн засагт оруулж буй мөнгөн урсгалыг мөрдсөн байна. Энэхүү гэр бүлүүд нь Sacra Corona Unita нэртэй гэмт хэргийн бүлэглэлүүдийн консорциумын гишүүд ажээ.

Орон нутгийн цэнгээний газар мафийн хичээлийн үеэр энэхүү хоёр гэр бүлийн эзэн Гуйсеппе Мерканте: “Амьдралд 3 зүйл л чухал: omerta/гэмт хэргийн талаар чимээгүй өнгөрөх/, хүндлэл мөн эр хүний нэр төр” гэж хэлж буй нь бичлэгт үлдсэн байна. Мөн бичлэгт тэрээр мафийн гэр бүлийн хоорондох маргаанаас зайлсхийх, цагдаа оролцохоос урьдчилан сэргийлэх, бизнес болон тодорхой хууль бүс ажлуудыг хэрхэн гүйцэтгэх талаар зааж буй нь хадгалагджээ. Пуглиа бүс нутгийн мафиуд калашников зэрэг цэргийн зэвсэг ашигладаг болох нь нотлох баримтаар тогтоогджээ.  Мөн мөрдөгч нар энэхүү мафийн консорциумын гэр бүлүүд хөрш газар нутгийн мафийн бүлэглэлүүдтэй хамтран их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалдгийг нь тогтоожээ. 

Эх сурвалж