ТАЙЛАНД УЛСЫН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
ТАЙЛАНД УЛСЫН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тайланд Улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллага саяхан “Нийгмийн хөгжил, хүний аюулгүй байдлын яам”-ны Төрийн нарийн бичгийн дарга асан болон бусад удирдах түвшний 11 албан тушаалтны эзэмшилд байсан 88 сая бат буюу 2,7 сая ам долларыг авлигын хэрэгт холбогдуулан хураан авчээ. 

Дээрх хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дэмжихийн тулд “Нийгмийн хөгжил, халамжийн газар”-ын дарга Напа Сетаком ядуу буурай хүмүүст туслах үүрэгтэй орон нутгийн 65 төвийн удирдлагыг ажлаас нь чөлөөлснөө мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэр нь мөрдөгч нарыг “Төрийн албаны авлигын эсрэг хороо”-ны үйл ажиллагаатай давхцуулалгүй ажлаа хийх боломжоор хангах зорилготой ажээ.

Учир нь “Төрийн албаны авлигын эсрэг хороо” нь мөн нийгмийн халамжийн мөнгийг завшсан хэрэгт холбогдуулан “Нийгмийн хөгжил, халамжийн газар”-ын 75 төвийн 59 төвийн албан хаагчдыг нь шалгах дэд хороо байгуулан ажиллаж байгаа юм байна.

Напагийн хэлснээр “Төрийн албаны авлигын эсрэг хороо”-ноос  тус газрын 14 төвийн 96 албан тушаалтан нийгмийн халажмийн мөнгийг хууль бусаар шамшигдуулсан талаарх мэдээлэл ирүүлсэн даруй сахилгын арга хэмжээ авсан аж.

Эх сурвалж