“Бүс ба зам” санаачилгатай холбоотой авлигын эрсдлийг анхаарууллаа

A- A A+
“Бүс ба зам” санаачилгатай холбоотой авлигын эрсдлийг анхаарууллаа

Хонгконг мужийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны дарга Симон Пех Бээжингээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төрийн байгууллагуудын хээл хахуультай тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийг хэрэгжүүлж, худалдаа арилжаа эрхэлж буй түншүүдэдээ тусална гэж амласан байна.

Тэрбээр “Авлигын асуудал бүх улсад байгаа ч зарим орнуудад илүү хүнд байна. Жишээ нь, Хонг Конгод замын хөдөлгөөний зөрчил гаргасан этгээдээс замын цагдаа хахууль нэхдэг, гал унтраагч ажилтнууд галын аюулгүй байдлын гэрчилгээ олгохдоо хөрөнгө оруулагчдаас хахууль нэхдэг зэргээр төрийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авах явдал түгээмэл байна” гэж хэлжээ.

Тус мужийн Авлигатай тэмцэх бие даасан хороо нь төрийн хараат бус байгууллага бөгөөд мужийнхаа захирагчид тайлан тавьдаг юм байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахаас гадна гадаад улсад сургалт зохион байгуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Таван жилийн өмнө зарласан “Бүс ба зам” санаачилгын эдийн засаг, дэд бүтцийн үйл ажиллагаанд гурван тивийн 60 гаруй орон хамрагдаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Хонгконг мужийн АТГ-аас өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн сургалт зохион байгуулж өгөхийг 13 орон хүссэн байна.

Түүнчлэн Симон Пех байгууллагынхаа үйл ажиллагаанд нэмэлтээр гадаад улсын мөрдөгчдийн чадавхийг бэхжүүлэх, бодит хэргийг жишээ болгон хэрхэн олон нийтэд танилцуулж авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар сургалт зохион байгуулж байгаа бөгөөд ингэхдээ нэн түрүүнд тухайн орны соёл, уламжлал, улс төрийн тогтолцоог судалдаг гэжээ.

Одоогийн байдлаар тус хорооны ажилтнууд Индонез, Мяньмар, Малайз улсад сургалт зохион байгуулсан бөгөөд дарга Пех нь энэ сард Вьетнам, Камбож, Тайланд улсад ажиллах юм байна.

Эх сурвалж

Хонг Хонг мужийн АТГ-ын дарга томилгооны талаар тайлбар өглөө

Хонг Хонг мужийн Авлигатай тэмцэх бие даасан хорооны мөрдөн шалгах нэгжийн даргын албан тушаалд 2015 оны 7 дугаар сараас хойш хүн томилогдоогүй гэх шүүмжлэл байгаа хэдий ч энэ асуудал тус байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөгүй гэж дарга Симон Пех хэлсэн байна.

Тус хорооны Ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Рики Яао Шу-чун 2016 оны 7 дугаар сард томлогдсон бөгөөд түүнийг жинхлэн томилох асуудал одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Эх сурвалж