Авлигын хэргээр баривчилгааг дахин явуулж эхэллээ

A- A A+
Авлигын хэргээр баривчилгааг дахин явуулж эхэллээ

Саудын Арабын эрх бүхий байгууллага бизнес эрхлэгч, төрийн албан хаагч байсан хүмүүсийг авлигын хэргээр шалган, саатуулж, заримыг нь баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулагдсан этгээдүүдийн заримыг нь тус улсын нийслэлийн ойролцоох чанга дэглэмтэй хорих ангид саатуулсан бөгөөд бусдыг нь гэрийн хорионд оруулжээ.

Мөн хэрэгт холбогдсон зарим этгээдийг терроризм, эх орноосоо урвасан хэргээр давхар шалгаж байгаа юм байна. Тухайлбал, тэдний дунд хаан байсан Абдалла бен Абдель Азиз Аль Саудын хүү-ханхүү Турки бен Абдалла байжээ.

Өнгөрсөн 3 дугаар сард хаан ширээг залгамжлагч хунтайж, батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальсан авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнд 100 тэрбум гаруй ам.долларыг улсын төсөвт буцаан орууллаа гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Эх сурвалж 

Бразилийн баян эрхмийг авлигын хэргээр шийтгэлээ

Хэдхэн жилийн өмнө Бразилийн хамгийн баян эрхмээр нэрлэгдээд байсан Эйке Батистад шүүхээс авлига, мөнгө угаасан хэргээр 30 жилийн хорих ял оноосон байна.

Яллагч талын хэлснээр тэр Рио-де-Жанейро хотын даргад 16,5 сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэн 2016 оны 11 дүгээр сард баривчлагдсан ажээ.

Хэрэгт холбогдсон хотын даргыг бас шийтгэж, 22 жил 8 сарын хорих ял оноожээ.

Батистагийн хувьд 2017 оны 1 дүгээр сарын сүүлчээр баривчлагдсан байна. Түүнийг төрийн өмчит “Петробрас” компанийг шалгах “Тээврийн хэрэгслийн угаалгын газар” гэх ажиллагааныхаа хүрээнд шалгажээ.

“Форбис” сэтгүүлийн бичиж байснаар, тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 8 дугаар байранд жагсдаг байжээ. Түүний байгуулсан компани газрын тос олборлолт, уул уурхай, усан боомт, зочид буудлын сүлжээтэй байсан юм байна. Гэвч 2013 онд Батиста хөрөнгийнхөө 90 хувийг алдсанаар дэлхийн баячуудын жагсаалтаас хасагджээ. 

Эх сурвалж