Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд нийтийн албан тушаалтнуудад зориулсан “Авлигын эсрэг сургалт”-ын үйл ажиллагааг 2018 оны эхнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 71 удаагийн сургалтаар 5929 хүнийг хамруулсан байна.
Хоёрдугаар улиралд сургалтад хамрагдсан нийтийн албан тушаалтнуудын 22.9 хувь нь удирдах, 77.1 хувь гүйцэтгэх түвшний ажилтнууд байв.
Олон нийтийн төвд зохион байгуулсан сургалтыг зорилтот бүлгээр нь авч үзвэл захиргаа, удирдлагын нэгжийн дарга нарын сургалтад 11.8 хувь, дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нарын сургалтад 3.5 хувь, бусад нэгжийн удирдах албан тушаалтны сургалтад 7.6 хувь, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны сургалтад 5.8 хувь, хуулийн асуудал хариуцсан ажилтны сургалтад 4.3 хувь, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнуудын сургалтад 9.5 хувь, нийтийн албан тушаалтанд зориулсан сургалтад 32.5 хувь, нийтийн албанд анх удаа томилогдсон албан тушаалтны сургалтад 7.9 хувь, санхүү, төсөв хариуцсан албан тушаалтны сургалтад 9.5 хувь, төрийн үйлчилгээний албан тушаалтанд зориулсан сургалтад 7.5 хувь нь тус тус хамрагдсан байна.
Сургалтын ирцийг зорилтот бүлгээр нь авч үзвэл, дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нарын сургалтын ирц 68,2 хувь, санхүү төсөв хариуцсан албан тушаалтны сургалтын ирц 69,1 хувь, бусад нэгжийн дарга нарын сургалтын ирц 58,5 хувь байгаа нь бусад бүлгийн сургалтын ирцээс доогуур байна. Үүнээс дүгнэхэд байгууллагын хэмжээнд авлигын аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий дотоод хяналт, аудит, төсөв санхүү хариуцсан ажилтнууд, удирдах албан тушаалтнуудын оролцоо, идэвхи сул байгааг илтгэж байна.
Хоёрдугаар улиралд зохион байгуулсан сургалтад хамрагдсан байдлаас харвал Сангийн яам, Эрчим хүчний яамны албан тушаалтнууд батлагдсан төлөвлөгөөний дагуу 100 хувийн ирцтэй хамрагдсан бол Мал эмнэлэг үржлийн газар 33, Архивын ерөнхий газар 25 хувийн ирцтэй хамрагдсан. Нийт сургалтын дундаж ирц 72,3 хувьтай байна.