Перу улсын Хууль зүйн сайд болон шүүгч авлигын хэргийн улмаас чөлөөлөгдлөө

A- A A+
Перу улсын Хууль зүйн сайд болон шүүгч авлигын хэргийн улмаас чөлөөлөгдлөө

Томоохон хэмжээний авлигын хэргийн улмаас Перу улсын Хууль зүйн сайд Сальвадор Эреси, хотын шүүгч Кальяо Вальтер Риос нар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Уг асуудал нь Эреси, Риос хоёр өөр хэдэн шүүгч нарын хамт гэм буруутай этгээдэд оноох шүүгчийн шийдвэрийг хэрхэн өөрчлөх талаар ярьж буй тэдний утасны ярианы бичлэгээс үүдэлтэй гэнэ.

Хууль зүйн сайдыг энэ хэцүү цаг үед албан тушаалаа өгч, огцрохыг санал болгож байна гэдгээ тус улсын Ерөнхийлөгч твиттер хуудсандаа бичжээ. Удалгүй Хууль зүйн сайд нь түүний саналыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг хялбар явуулах үүднээс огцорч байгаагаа твиттер хуудсандаа бас мэдэгдсэн байна.

Харин Кальяо өөрийнхөө чөлөөлөгдөх хүсэлтийг Дээд шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад өгсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн ч түүнийг үргэлжлүүлэн шалгах болно гэж Дээд шүүхээс мэдээлжээ.

Эх сурвалж

Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаа өөрчиллөө

Румын улсын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан прокуророор ажиллаж байсан Лаура Ковесийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараагаар Ерөнхий прокурор нь түүнийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх Авлигын эсрэг стратегийг хариуцсан прокуророор томилсон байна.

Сөрөг хүчний намынхан урьд нь түүнийг намдаа нэгдэхийг урьж байсан боловч түүний шинэхэн томилгооны дараагаас саналаа буцаан авчээ.

Ковесийн хувьд Прокурорын газрын Авлигатай тэмцэх нэгжийн даргаар ажиллах хугацаандаа олон тооны хууль тогтоогч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийг шалгажээ.

Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йонханнис түүнийг дэмжиж байсан боловч Социал-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй учраас чөлөөлнө хэмээн сүрдүүлж ийнхүү чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч тэр авлигын эсрэг үйл ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж, тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.

 Эх сурвалж