ОУВС-гийн шаардлагаар Авлигын эсрэг шүүхийн хуульд өөрчлөлт орууллаа

A- A A+
ОУВС-гийн шаардлагаар Авлигын эсрэг шүүхийн хуульд өөрчлөлт орууллаа

Украйн Улсын Верховная рада Авлигын эсрэг дээд шүүхийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, авлигачдын хэргийг уг шүүхийн харьяалалаас гаргах боломжгүй болгосон байна.

Өмнөх хуульд, хэрэгт холбогдогч этгээд гомдол гаргаснаар авлигын эсрэг шүүхийн харьяаллаас гарч, ердийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх зохицуулалттай байжээ. Олон улсын түншүүд нь давж заалдах асуудлыг Авлигын эсрэг шүүхийн хяналтын шатны шүүхээр хянуулж байхыг зөвлөснөөр ийнхүү өөрчлөлт оруулсан байна.

Зохицуулалтын дутагдалтай ийм хуулийг батлагдах үед Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагард болон Транспарэнси интернашэнл байгууллагын зүгээс ихэд шүүмжилж, засч залруулж, авлигачдад өршөөл үзүүлэхгүй байхыг шаардаж байжээ.

Хуульд зааснаар, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн жилийн дотор шүүхийг байгуулах ёстой бөгөөд шүүхийн хэргийн харьялалд хохиролын хэмжээ нь 32 мянган ам.доллараас дээш, албан тушаалтны үйлдсэн авлигын шинжтэй гэмт хэргийг хянан шийдвэрлэх юм байна.

Эх сурвалж


Хятадын хамгийн том банкнаас хөрөнгө завшсан авлигын гэмт хэрэгтэнг АНУ шилжүүлэн өглөө

Өөрийнхөө ажилладаг байсан банкнаасаа 485 сая ам.доллар завшсан Хятадын иргэнийг шилжүүлэн өглөө гэж АНУ-ын эрх бүхий байгууллага мэдээлсэн байна.

Хэргийн эзэн Шу Чаофан гэгч БНХАУ-ын Гуандонг мужийн Кайпинг хотын банкны захирлаар ажилладаг байсан бөгөөд 2001 онд АНУ руу оргон зайлжээ. Гэсэн ч хоёр орны эрх бүхий байгууллага идэвхтэй хамтран ажиллаж, 2003 онд түүнийг баривчилсан байна.

БНХАУ-ын Сахилга батыг хянан шалгах хороо, АНУ-ын эрх бүхий байгууллагатай тохиролцоо хийж, түүнийг эх орондоо буцаж очихыг шахах хүртэл тэр 2009 онд гэмт хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял авч, АНУ-д хоригдож байжээ.

Хятад улс Шу-гийн завшсан хөрөнгөөс 300 сая ам.долларыг эргүүлэн авч чадсан байна.

Хятадын эрх бүхий байгууллага гэмт хэрэгтнүүдийн гэр бүлд шахалт үзүүлэн, тэдэнтэй холбоо барьж, тэдний байршлын талаар мэдээлэл олж өгөхийг шаардаж байгаа боловч БНХАУ-ын шүүхийн тогтолцооноос болж хэрэгтнүүдийн дийлэнх нь байгаа Австрали, Канад, АНУ-ын Засгийн газар мэдээлэл өгч, туслаахаасаа татгалзаж байгаа гэнэ.

Эх сурвалж