УКРАЙН УЛС АВЛИГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ШҮҮХТЭЙ БОЛНО

A- A A+
УКРАЙН УЛС АВЛИГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ШҮҮХТЭЙ БОЛНО

Олон Улсын Валютын сан (ОУВС) Украйн Улсын Авлигын хэрэг хянан шийдвэрлэх тусгай шүүх байгуулах шинэчилсэн төлөвлөгөөг баталжээ.  Төлөвлөгөө нь хууль болон батлагдмагц тус сангаас 2 тэрбум ам долларын зээл олгох юм.

Энэхүү 2 тэрбум ам доллар нь Олон Улсын Валютын сангаас Украйн улсад зээлэхээр тохирсон нийт 17,5 тэрбум ам долларын нэг хэсэг ажээ. Уул овоо мэт их өрөнд идэгдсэн тус улс нь ОУВС-ын нөхцлүүдийг хангалттай биелүүлэхгүй байсны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш зээл олгохоо зогсоогоод байсан юм.

Ерөнхийлөгч Петро Порошенко 2017 оны сүүлээр авлигын хэргийн тусгай шүүх байгуулахаа зарласан бөгөөд хуулийн төслийн эхний хувилбарыг энэ оны 1 дүгээр сард танилцуулсан ч Украйн дахь ОУВС-ын төвийн даргын зүгээс ил тод, хариуцлагатай байдлыг хангаагүй байна хэмээн шүүмжилж байсан юм. 3 дугаар  сард хуулийн эхний хэлэлцүүлэг болсон бөгөөд 6 дугаар сард буюу тус улс ботаникийн цэцэрлэгтээ авлигын сэдэвтэй парк байгуулснаас 7 хоногийн дараа шүүхийг байгуулсан байна.

Энэ сарын эхээр тус улсын парламент ОУВС-ын зөвлөмжүүдийг тусгасан шинэ хуулийг баталжээ. Энэхүү шүүх нь шүүгчдийг улс төрийн болон хээл хахуулийн нөлөөллөөс ангид ажиллах боломжоор хангаж, гадны хөрөнгө оруулагч нарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилготой аж.

Эх сурвалж

БНСУ-ЫН АВЛИГЫН ЭСРЭГ ИРГЭНИЙ ЭРХИЙН ХОРОО “АВЛИГЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ДҮНГЭЭ ТАНИЛЦУУЛАВ

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо энэ оны 1-5 дугаар сарын хооронд захиргааны төв байгууллагуудын шинээр өргөн барьсан болон шинэчлэн батлагдсан 701 хуульд “Авлигын эрсдлийн үнэлгээ” хийжээ. Үр дүнд нь авлига үүсгэх 125 шалтгаан нөхцлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Тус судалгааг 2006 оноос хойш нэвтрүүлэн жил бүр үр дүнтэй зохион байгуулсаар иржээ.

Судалгааны дэлгэрэнгүй дүнг ЭНД ДАРЖ үзнэ үү.