ХҮЧЛИЙН ХАЛДЛАГАД ӨРТСӨН МӨРДӨГЧ АЖИЛДАА ЭРГЭН ИРЖЭЭ

A- A A+
ХҮЧЛИЙН ХАЛДЛАГАД ӨРТСӨН МӨРДӨГЧ АЖИЛДАА ЭРГЭН ИРЖЭЭ

Индонез Улсын Авлигын эсрэг хорооны мөрдөгч Новел Басведан руу 16 сарын өмнө хүчил цацсан хэрэг гарч  энэ хугацаанд Сингапурын эмнэлэгт эмчлүүлж дуусаад саяхан ажилдаа орсон байна. Басведан нь өнгөрсөн жил халдлагад өртөх үедээ өндөр түвшний улс төрч нар холбогдсон авлигын том хэргүүдийг мөрдөн шалгаж байсан юм. Тэрээр 2011, 2012 онд олон улс төрч, хууль тогтоогч болон компаниуд хамтран 440 сая ам долларын өртөгтэй цахим иргэний үнэмлэхний систем нэвтрүүлэхдээ хөрөнгийн гуравны нэгийг завшсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ахалж байжээ. Мөн цагдаагийн өндөр албан тушаалтны авлигын хэргийг шалгаж байсан байна.

Үүрийн мөргөлөө үйлдээд гарч явахад нь түүн рүү халдсан хэрэгт одоог хүртэл нэг ч хүнийг олж баривчлаагүй байна. Цагдаа нар энэ хэрэгт огт хүчин чармайлт гаргахгүй байна гэж иргэд үзэж байгаа аж.  Тэрээр халдлагын улмаас хараагаа алдах шахсан бөгөөд нэг нүд нь бүрэн эдгэж, нөгөө нүднийх нь хараа бүрэн орох боломжгүй болжээ. Дөнгөж өнгөрсөн Баасан гарагт эмчилгээгээ дуусган ажилдаа эргэн ороход нь түүнийг хамтран зүтгэгчид болон авлигын эсрэг идэвхтэй тэмцэгч нар цагаан цамц, улаан гарын бүчээр ижилсэн, алга ташиж баяртайгаар угтан авчээ. Басведан ажилдаа ирсэн эхний өдрөө “Огт хараагүй болох нь гэж бодож байсан ч хараа орж чадлаа. Би өөрийн харааг бурхны ивээл гэж үзэж сайн сайхан зүйлсийг бүтээхэд зориулах болно. Би ажилдаа хайртай. Одоо эргээд ирлээ” гэж хэлжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Жокови Видодо авлигын эсрэг үр дүнтэй тэмцэхээ амласан ч  Авлигын эсрэг хорооны үйл ажиллагаанд харин ч саад болох хандлагатай байдаг нь олон нийтийн эсэргүүцэлтэй байнга тулгардаг билээ. Иргэд Ерөнхийлөгчөөс мөрдөгч Басведанын хэргийг яаралтай шалгаж шийдвэрлэхийг шаардаж байна.

Эх сурвалж