АВЛИГЫН ЭСРЭГ ЗУНЫ СУРГАЛТЫН ТУХАЙ

A- A A+
АВЛИГЫН ЭСРЭГ ЗУНЫ СУРГАЛТЫН ТУХАЙ

Австри Улсын Вена хотод төвтэй Авлигын эсрэг олон улсын академи 2018 оны 9 дүгээр сарын 9-16-ны өдрүүдэд Бээжин хотноо Зүүн өмнөд Азийн бүс нутгийн Авлигын эсрэг зуны сургалт зохион байгуулах гэж байна. Тус сургалтад дэлхийн түвшний багш, мэргэжилтнүүд 8 өдрийн турш бүс нутгийн хэмжээнд онцлог сэдвүүдээр хичээл зааж, оролцогч 16 улсын төлөөлөгч нар өөрсдийн орны сайн туршлага, мэдлэгээ солилцоно.

Оролцогч: Зүүн өмнөд азийн тусгайлан нэр заасан дараах 16 улсын оролцогч нар өргөдөл гаргаж болно. Англи хэлний өндөр мэдлэгтэй, авлигын эсрэг чиглэлээр төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад 5 жил ажилласан туршлагатай байх.  

Brunei Darussalam, Cambodia, China (including Hong Kong Special Administrative Region and Macao Special Administrative Region), Democratic People's Republic of Korea, Indonesia, Japan, Lao People's Democratic Republic, Malaysia, Mongolia, Myanmar, Philippines, Republic of Korea, Singapore, Thailand, Timor-Leste, and Viet Nam

Зохион байгуулагдах хот: Бээжин, БНХАУ

Хугацаа: 2018 оны 9 дүгээр сарын 9-16-ны өдрүүдэд

Төлбөр: Тус сургалтыг Сиеменс компани ивээн тэтгэж байгаа бөгөөд 480 еврогийн төлбөртэй. Үүнд: сургалтын төлбөр, 8 шөнө байрлах байр, хоол, цайны завсарлага болон хүндэтгэлийн хүлээн авалтын зардал багтсан. Мөн дотоодын тээврийг Академи хариуцна.

Оролцогч өөрийн онгоцны тийзийг худалдаж авах ёстой.

Сургалтын сэдэв: Авлигаас урьдчилан сэргийлэх, Авлигын эдийн засаг ба компанийн засаглал, Авлигын эсрэг байгууллагууд ба сайн засаглал, Ёс зүй, шударга ёс, Хөрөнгө буцаах, Ялтан шилжүүлэх, Эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт, Төрийн худалдан авах ажиллагаа гэх мэт.

Бүртгэл: Сургалтад оролцогчийн шаардлага хангаж буй хүн 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохих материалаа бүрдүүлэн https://www.iaca.int/opentrainings/regional-summer-academy.html холбоосоор илгээх шаардлагатай.