ЯПОНЫ КАЗИНОГИЙН ЕРТӨНЦИЙН “ЗАХИРАГЧ” ХОНГКОНГОД БАРИВЧЛАГДАВ

A- A A+
ЯПОНЫ КАЗИНОГИЙН ЕРТӨНЦИЙН “ЗАХИРАГЧ” ХОНГКОНГОД БАРИВЧЛАГДАВ

Даваа гарагт Японы казиногийн ертөнцийн “захирагч” гэгддэг Казуо Окадаг авлигын хэрэгт холбогдуулан Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо баривчилсан бөгөөд одоогоор батлан даалтаар суллаад байна. Казуо Окада нь Японд чинээлгээрээ 16 дугаар байранд бичигддэг, 2.1 тэрбум ам долларын хөрөнгөтэй хүн юм.

Түүний өмнө нь ажиллаж байсан Universal Entertainment Corporation нь Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороотой холбогдоход “Баривчилсан шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид гомдол хүлээж аваад, мөрдөн шалгах хангалттай мэдээлэл байвал зохих хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэдэг” гэж мэдэгджээ.

Universal Entertainment Corporation-аас Окада бидэнтэй одоо ямар ч холбоогүй. Иймд бид Хонгконгийн хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд бүх чадлаараа тусална гэж мэдэгджээ.

Эх сурвалж