КОЛУМБИ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОНО

A- A A+
КОЛУМБИ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОНО

Колумби Улсын Авлигатай тэмцэх газрын  (АТГ) дарга асан Луис Густаво Морено Ривера  (35 настай) мөнгө угаах схемд оролцсон хэргээр ял сонсох гэж байна.   2016 онд гарсан энэхүү авлигын хэрэгт 11 улс төрч 8 шүүхийн албан тушаалтан холбогдсон байх магадлалтай байна.

Өнгөрсөн жил Колумбийн захирагч асан Алехандро Лионс Мускус хууль сахиулах байгууллагад “Авлигын эсрэг байгууллагын дарга асан Луис Густаво Морено Ривера болон хуульч Леонардо Луис Пинилла Гомез /31 настай/ нар их хэмжээний мөнгө өгвөл өөрийнх нь эсрэг үүсгэсэн авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааг зогсоож чадна” гэж хэлсэн хэмээн мэдэгджээ. АТГ-ын дарга Пинилла анх Мускустай 2016 оны 11 дүгээр сард уулзан 100 сая песо буюу 34500 ам доллар өгвөл өөрийн чинь эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгийг өгнө гэжээ. Захирагч асан Мускус 2017 оны 4 дүгээр сард тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас зугтаж Миами руу гэр бүлийн хамт нүүсэн боловч Пиниллатай холбоотой хэвээр байсан байна.   

Тэрээр АНУ-ын Миамид ирснийхээ дараа энэхүү дарамт, шахалтын  тухай АНУ-ын хууль сахиулах байгууллагад мэдэгдэж тэд түүнд дараагийнх нь уулзалтад зориулж, дуу хураагуур болон 10000 ам доллар өгчээ.

Пинилла, Морено хоёр 6 дугаар сард Мускустай уулзахаар Миамид иржээ. Мускус тэр хоёртой нэгэн дэлгүүрт уулзсан бөгөөд тэд “Бид мөрдөгч нараа асар их ажлаар дарна. Тэгснээр тэд өөрийн чинь хэрэг дээр төвлөрч ажиллаж чадахгүй. Харин бидэнд хариуд нь 400 сая песо буюу 132000 ам доллар өг” гэж шаардаж буй нь дуу хураагуурт үлджээ. Мөн тэд АНУ-аас буцахаасаа өмнө нэмж 30000 ам доллар нэхсэн байна.

Тэднийг Колумбийн нийслэл Богота руу нисэхээс нь өмнө саатуулсан бөгөөд Мускусийн урьдчилгаа болгож өгсөн 10000 долларын үлдэгдэл хэд хэдэн дэвсгэрттэй байсан байна. Үүний дараа тэднийг Колумбид баривчилж 1 жилийн турш хорьжээ.

АТГ-ын дарга Морено өөрийн хээл хахуулийн хэргээ хүлээж, мөрдөгч нартай хамтран ажилласан байна. Гэвч түүний эсрэг мэдүүлэг өгсөн Сенатын гишүүн Муса Бесаилегийн мэдүүлгийн улмаас өөр хэдэн авлигын хэрэг ил гарч, олон өндөр албан тушаалтнууд шалгагдаж эхлээд байна.

Мөн Колумбийн дээд шүүхийн ерөнхий шүүгч Франциско Рикаурте Гомез авлига, албан тушаалаа урвуулах хэргүүдэд сэжиглэгдэн баривчлагджээ. Тэрээр авлига авсныхаа хариуд чухал хэргүүдийн шийдвэрлэлтийг удаашруулж, зогсоодог гэх хэрэгт буруутгагдаж буй албан тушаалтнуудын нэг юм.

Энэ оны 5 дугаар сард Морено, Пинилла нарыг АНУ-руу шилжүүлэн өгсөн бөгөөд тэднийг АНУ-ын газар нутагт гадаадын мөнгө угаах хэргийн хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутай хэмээн өнгөрсөн Мягмар гарагт тогтоожээ. Ирэх 11 дүгээр сард тэднийг яллана. 

 Эх сурвалж