ХЯТАДЫН ХУНАН МУЖИЙН КОММУНИСТ НАМЫН ХОРООНЫ АЛБАН ТУШААЛТАН АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСЛОО

A- A A+
ХЯТАДЫН ХУНАН МУЖИЙН КОММУНИСТ НАМЫН ХОРООНЫ АЛБАН ТУШААЛТАН АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСЛОО

Хятадын Хунан мужийн Коммунист намын хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Зан Веншион авлига авсан болон тодорхойгүй эх үүсвэрээс олсон их хэмжээний хөрөнгө эзэмшдэг хэргээр 15 жил хорих, 2 сая юаны торгууль төлөх ял сонслоо. Зангийн хууль бус хөрөнгийг улсын санд хураахаар шүүх шийдвэрлэжээ.

Шүүхийн олж тогтоосноор Зан нь 2002-2016 оны хооронд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан бусдад төслийн гэрээ олгосон, хүмүүсийг ажилд авсан, тушаал дэвшүүлсэн зэрэг гэмт хэргүүд үйлдсэн байна. Тэрээр 2004-2016 оны хооронд бусдаас 23.35 сая юань буюу 3,4 сая ам долларын бэлэн мөнгө, бэлгийг шууд болон эхнэр Ту Айфанаараа дамжуулан авчээ. Зан мөн өөрийн 51.58 сая ам долларын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байжээ.

Тэрээр өөрийн хэргээ хүлээж, харамсаж буйгаа илэрхийлэн, авлигын замаар олсон ихэнх орлогоо буцааж өгсөн нь түүнд хөнгөн ял оноох шалтгаан болсон байна.

Эх сурвалж

КЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГА БАРИЛ

Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта энэ оны 6 дугаар сард бүх төрийн байгууллагын худалдан авах болон нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан дарга нарыг шалгах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу тус салбарын албан хаагч нар өөрийн хөрөнгө, хүлээж байсан ял шийтгэл, ажлын өмнөх тайлан зэрэг хувийн мэдээллүүдээ шалгуулж байгаа бөгөөд одоогоор 400 гаруй хүнийг шалгаж дуусан ажилд нь эргүүлэн оруулсан байна.

Тус шалгалтад тэнцээгүй албан хаагчдад холбогдох хуулиудын дагуу зохих арга хэмжээг авах ажээ. Ерөнхийлөгч Кениатта нь улс орныхоо авлигын эсрэг шинэ арга барилаар ажиллаж байна.  Тэрээр авлигын хэргийн сэжигтнийг баривчлах,  төрийн мөнгө хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн өндөр албан тушаалтнуудад ял тулгах зэрэг өмнө нь огт авч байгаагүй арга хэмжүүрүүдийг хэрэгжүүлж байгаа аж.

Эх сурвалж