ФИЛИППИНЭЭС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХАД АВЛИГА СААД БОЛЖ БАЙНА

A- A A+
ФИЛИППИНЭЭС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХАД АВЛИГА СААД БОЛЖ БАЙНА

Филиппиний эдийн засаг гадаадад ажилладаг хүмүүсийнхээ орлого дээр тогтдог. Тэд жил бүр 26 тэрбум ам доллар эх орондоо оруулж ирдэг бөгөөд Засгийн газраасаа огт дэмжлэг аваагүй ч  авлигад автсан төрийн албан хаагчдын бэлэн мөнгөний саалийн үнээ болдог байна.

Гадаадын ажил олгогч нар Филиппиний Засгийн газраас “Гадаадад ажиллах хүч илгээх агентлаг”-т тавьсан хоригийн улмаас ажилтнууд авч чадахгүй байх тохиолдлууд их гардаг байна. Тухайлбал 2017 оны 11 дүгээр сард 3 долоо хоногийн турш тавигдсан хоригийн улмаас 75000 хүн гадаадад ажиллах зөвшөөрөл авч чадаагүй аж. Тухайн үед Филиппиний Хөдөлмөрийн яамнаас тус агентлагийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байжээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны дүнд 40 цэвэрлэгч болон хамгаалалтын ажилтан ажлаас чөлөөлөгдсөнөөс өөр өөрчлөлт шинэчлэл хийгдсэнгүй.

“Гадаадад ажиллах хүч илгээх агентлаг”-ийг өмнөх Ерөнхийлөгч Маркосын Засгийн газар анх үүсгэн байгуулсан. Гэвч энэхүү байгууллага нь гадаадад ажиллах хүмүүсийг хамгаалах, дэмжихээс илүүтэй тэдэнд шахалт дарамт учруулсаар иржээ. Одоогийн Ерөнхийлөгч Дутерте сонгуульд өрсөлдөж байхдаа тус агентлагт шинэтгэл хийнэ гэж байсан ч бас хүрээгүй амлалтуудынх нь нэг хэвээр үлдсэн аж. Тус агентлаг нь гадаад ажиллах хүсэлтэй хүмүүсээс олон төрлийн төлбөр, татвар нэхэж, чирэгдэл учруулдаг байна.

Гадаадад ажиллах хүмүүсийг сонгох агентын эрхийг тус агентлагаас 100,000 ам доллараар авдаг байна. Ийм их хэмжээний мөнгө төлсөн агентууд мэдээж энэ мөнгөө бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсээс олохыг хичээнэ. Шинэ Зеландын Цагаачлалын алба Филиппиний тус агентлагтай ажил олгогчдоор ажилтан авчрах бүх зардлыг төлүүлж байх гэрээ байгуулсан байна. Гэвч ямар ч ажил олгогч үүнийг хүсэхгүй бөгөөд ийм шаардлага тавьдаггүй олон өөр улсаас ажилчид авч эхэлжээ. Ингэснээр Филиппин улс цалин өндөртэй ажилчид илгээх боломжгүй болж байна. 

Мөн хэрвээ дээр дурдсан Гадаадад ажиллах хүмүүсийг сонгох эрхтэй агентын талаар үндэслэлтэй эсэх нь үл хамааран иргэдээс ямар нэгэн гомдол ирвэл шалгалгүй шууд эрхийг нь хасдаг байна. Харин хассаныхаа дараа хахууль өгвөл буцааж эрхийг нь нээдэг нь нэгэнт тодорхой болжээ. Иймд Филиппиний “Гадаадад ажиллах хүч илгээх агентлаг”-т өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Эх сурвалж