ТАЙЛАНД УЛС АВЛИГЫН ЭСРЭГ ШИНЭ ХУУЛЬТАЙ БОЛЛОО

A- A A+
ТАЙЛАНД УЛС АВЛИГЫН ЭСРЭГ ШИНЭ ХУУЛЬТАЙ БОЛЛОО

Тайланд Улс авлигын эсрэг хууль шинэ хууль баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр 1999 онд батлагдсан Авлигатай тэмцэх хууль болон түүний нэмэлт өөрчлөлтүүд хүчингүй болж байгаа юм.  

Шинэ авлигын эсрэг хуулиар компани зэрэг хуулийн этгээдийн зүгээс Тайландын төрийн албан хаагч, гадаадын төрийн албан хаагч болон засгийн газар хоорондын байгууллагын албан хаагчид хээл хахууль өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор зүйчилжээ. Компанийн ажилтан эсвэл хамтарсан компанийх нь төлөөлөгч, агент зэрэг авлига өгсөн нь тогтоогдвол хуулийн этгээдэд хариуцлага тооцох аж.  

Энэхүү хуулийн бас нэг чухал зохицуулалт нь хуулийн этгээд гэдэгт гадаадад бүртгэлтэй ч Тайландад охин компани, төлөөлөгчийн газар зэргээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг ч мөн хамруулах юм.

Шийтгэлийн тухайд хуулийн этгээд нь авлигын замаар олсон ашигтайгаа тэнцэх хэмжээний гэвч хоёр дахин их байхааргүй торгууль төлөх ажээ.

Шинэ хуулин дахь бас нэг ололттой зүйл нь Тайландын Үндэсний Авлигын эсрэг хороог авлигын хэргүүдэд гадаад орны ижил төстэй байгууллагуудаас мэдээлэл авч хамтран ажиллаж болохыг зөвшөөрсөн явдал юм.

Мөн энэ хууль нь Засгийн газрын дэргэд “Үндэсний авлигын эсрэг сан” байгуулахаар хуульчилжээ. Энэхүү сангийн хөрөнгө нь Үндэсний авлигын эсрэг хорооны мөрдөн шалгах ажиллагааны зардал, мэдээлэгч нарыг шагнаж, урамшуулах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил зэрэгт зарцуулагдах ажээ.   

Эх сурвалж