АНГЛИЙН КОМПАНИУД МӨНГӨ УГААХАД АШИГЛАГДСААР БАЙНА

A- A A+
АНГЛИЙН КОМПАНИУД МӨНГӨ УГААХАД АШИГЛАГДСААР БАЙНА

Англи Улсын удирдлагууд гэмт хэрэгтнүүдийг улс оронд нь мөнгө угаалгалгахгүй гэсэн амлалт өгдөг боловч тус улсад бүртгэлтэй 127 нууц компанийн сүлжээ  мөнгө угаах, хээл хахууль болон одоо шүүхээр хэрэг нь шийдэгдэж буй Доналд Трампын сонгуулийн компанит ажлын менежир Паул Манафорттой холбоотой болох нь тогтоогджээ. 

Тэдгээр 127 компани нь Лондон хотын хэдхэн оффисын хаяг дээр бүртгэлтэй байх хэдий ч ажилчид нь огт мэдэхгүй гэжээ.  Энэхүү 127 компанийг оффшор бүсүүдэд бүртгэлтэй өөр компаниуд үүсгэн байгуулсан бөгөөд эзэмшигчид нь Украйн, Орос болон бусад хуучин зөвлөлтийн орнуудын бизнес эрхлэгчид ажээ.  Компаниуд бүгд Брюсселийн шүдний эмч Али Моулаеийн нэр дээр бүртгэгдсэн байна. Гэвч тэрээр эдгээр компаниудын талаар юу ч мэдэхгүй, харин Латви улсад амьдарч байх үед нэг найз нь хэдэн бичиг дээр гарын үсэг зуруулсан гэж хэлжээ.

Эдгээр компаниудын хоёр нь Латви улсын иргэд болох Эрик Ванагелс, Стан Горин нартай холбоотой харагдах боловч тэд авлига болон өөр хууль бус үйлдэл хийх зорилгоор байгуулагдсан олон зуун компанийн эздийн зөвхөн төлөөний хүмүүс байх магадлалтай байна. Төлөөний хүмүүс (proxy) нь жинхэнэ ашиг хүртэгч эздээс мөнгө авч энэхүү харилцаанд оролцдог ч зарим тохиолдолд өөрсдийн мэдэлгүй хувийн мэдээллээ  алдсан байх тохиолдол гардаг.  Орч. 

Мөн Брюсселийн шүдний эмчийн нэр дээр бүртгэлтэй Colberg Projects компани нь Киприйн нэгэн компанийн толгой компани бөгөөд Оросын Ерөнхийлөгч Влидимир Путины ойрын хүн, саятан Олег Дерипаска Трампын сонгуулийн менежир Паул Манафортод цахилгаан холбооны  Chorne More  нэртэй компани худалдан авахад нь зориулж 26.25 сая ам доллар шилжүүлэхэд ашиглагджээ.  Гэвч Манафорт, Дерипаска хоёрын харилцаа муудаж, Дерипаска Манафортыг тус мөнгийг луйвардсан хэмээн буруутгаж байгаа билээ.

Манафорт өнгөрсөн долоо хоногт АНУ-ын шүүхээс хуурамч татварын тайлан мэдүүлсэн, гадаадад эзэмшдэг данснуудынхаа талаар мэдүүлээгүй, банкны луйвар хийсэн зэрэг хэргүүдэд буруутай нь тогтоогдоод байгаа билээ.

Дээрх 127 компанийн ихэнх нь гэмт хэрэгт холбоотой гэж сэжиглэгдэж байна.  Тэдгээрийн нэг нь Украйны парламентын гишүүн Микола Мартиненкогийн авлигын хэрэгтэй холбоотой Inlord Sales компани  юм.  Прокурорууд түүнийг Украйнд цөмийн цахилгаан станцын тоног төхөөрөмж нийлүүлэхийг оролдож байсан Чехийн компаниас 6.4 сая еврогийн авлига авсан хэмээн буруутгаж байгаа билээ. Энэ мөнгөний 2 сая евро нь Inlord Sales компаниар дамжсан байна.

Эх сурвалж