ОХУ-ын Мөрдөн шалгах хороо авлигачдаас 116 сая рублийн хөрөнгө хураан авчээ

A- A A+
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо авлигачдаас 116 сая рублийн хөрөнгө хураан авчээ

Энэ оны байдлаар ОХУ-ын Мөрдөн шалгах хороо шалгалт явуулж, авлигачдаас 116 сая рублийн хөрөнгө хураан авсан талаар Москва хотын Мөрдөн шалгах хорооны газрын даргын орлогч Сергей Ярош мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, эхний хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргээс нөхөн төлбөр олгох явдал 80 хувиар өсчээ. Тухайлбал, 18 сая 347 мянган рублийн нөхөн төлбөр хийгдэж, 116 сая 803 мянган рублийн хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн тэр “Хууль сахиулах байгууллага гэм буруутай этгээдийн хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийг нуун дарагдуулах явдлыг багасгах талаар шуурхай ажиллаж, анхан шатны шалгалтыг явуулж, мөрдөн шалгах нь чухал ач холбогдолтой юм. Тиймээс, Мөрдөн шалгах хороо гүйцэтгэх ажил явуулдаг хууль сахиулах байгууллагуудтай авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах асуудлаар тогтмол уулзалт хийж байна” гэж нэмж хэлжээ.

 Эх сурвалж