ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ДУТЕРТЕ ӨӨРИЙГ НЬ АВЛИГЫН ХЭРЭГТ БУРУУТГАЖ БАЙСАН СЕНАТЫН ГИШҮҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

A- A A+
ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ДУТЕРТЕ ӨӨРИЙГ НЬ АВЛИГЫН ХЭРЭГТ БУРУУТГАЖ БАЙСАН СЕНАТЫН ГИШҮҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийнх нь дэглэмийг эрс шүүмжлэгч, сөрөг намын гишүүн Антони Трилланест 15 жилийн өмнө олгогдсон ял хэлтрүүлэх эрхийг нь түдгэлзүүлэн баривчлах зарлиг буулгажээ.

Трилланес энэхүү зарлигийг “тэнэг” хэмээгээд баривчлагдахдаа эсэргүүцэл үзүүлээгүй байна. Филиппиний өмнөх ерөнхийлөгч Бенигно Акуйно нь Трилланест 2003 онд цэргийн эргэлтэд оролцсоных нь дараа  ял хэлтрүүлэх эрх олгосон байсан юм.   

Гэвч Ерөнхийлөгч Дутертегийн талын Манила Таймс сонинд  дээрх баривчилгааны зарлигийг нийтлэхдээ Трилланес нь өршөөл хүсээгүй, “өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн” хэмээн бичсэн байна.

Трилланес өөрийгөө хамгаалалтад авахыг хүсээд дээрх зарлиг гарахын өмнөх шөнийг Сенатын байранд өнгөрүүлсэн байна.  Тэрээр Ройтерс агентлагт “Энэ бол цэвэр улс төрийн дарлал. Дутерте бол дарангуйлагч. Тэр хууль ёсыг хүндэтгэдэггүй” гэж хэлжээ.

Сенатын гишүүн Трилланес нь Дутертегийн идэвхтэй шүүмжлэгч бөгөөд түүний дарангуйлал, авлигын асуудлуудын талаар үзэл бодлоо байнга илэрхийлдэг байжээ. Ерөнхийлөгч Дутерте саяхан өөрийнх эсрэг авлигын хэрэг үүсгэн шалгаж байсан Авлигатай тэмцэх байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалж

ИНДОНЕЗИЙН ЗАСГИЙН ГАЗАР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛЛАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТ САР БҮР 1,6 САЯ АМ ДОЛЛАР ЗАРЦУУЛДАГ 

Индонезийн “Үндэсний төрийн албаны агентлаг”-аас Засгийн газар авлигын хэргээр ял сонсож байсан төрийн албан хаагчдын цалинд их хэмжээний мөнгө зарцуулж байна гэж мэдээлжээ.  Тус агентлагийн тооцоолсноор сар тутамд 23,57 тэрбум рупиа буюу 1,6 сая ам доллар зарцуулагдагдаж байгаа аж. “Нэг төрийн албан хаагч сард дунджаар 10 сая рупиа буюу 675 ам долларын цалинтай бөгөөд авлигын хэргээр ял сонсож байсан 2357 төрийн албан хаагч байгаа тул нийт 23,57 тэрбум рупиа зарцуулагддаг гэж барагцаалан тооцож болно” гэж мэдэгдсэн байна. Гэвч тэд энэхүү тоо нь яг баттай биш бөгөөд Ерөнхий Аудитын газар л энэ талаар нарийн тооцоолох эрхтэй гэсэн байна.

Нийт 2674 төрийн албан хаагч авлигын хэргээс ял сонссоноос 317 хүнийг ажлаас нь шууд халсан бөгөөд үлдсэн 2357 нь ажлаа хийж, сар бүрийн цалингаа авсаар байгаа ажээ.  Одоогоор тус улсын Үндэсний төрийн албаны агентлаг, Авлигын эсрэг хороо (KPK), Дотоод хэргийн яам зэрэг хамтран дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж

ИНДОНЕЗИЙН АВЛИГЫН ЭСРЭГ ХОРОО 2019 ОНД ТӨСВӨӨ НЭМНЭ

Индонезийн Авлигын эсрэг хороо нь 2019 онд шалгах хэргийнхээ тоог 200-д хүргэх буюу 100 хувь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус хорооны дэд дарга Саут Ситуморан 9 сарын 5-ны өдөр Төлөөлөгчдийн танхимд энэ талаар мэдэгджээ. Энэхүү өсөлт нь Авлигын эсрэг хороо орон даяар авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах, яллах, ялыг гүйцэлдүүлэх асуудлыг нэгдсэн хэлбэрээр зохион байгуулахад чиглэгдсэн гэсэн байна.

Ингэснээр хорооны төсвийг мөн ихэсгэх шаардлагатай болж байгаа юм. Хороо өөрийн 1,2 триллион рупиагийн /80 сая ам доллар/ жилийн төсөв дээрээ 432 тэрбум рупиа буюу  30 сая ам доллар нэмэх санал оруулжээ.

Эх сурвалж

АВЛИГА БАЙШИН НУРААДАГ

Мехико хотын 369 хүнийг амийг авч одсон 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос жилийн дараа иргэний нийгмийн байгууллагууд байгалийн гамшиг биш харин авлига болон хүний хайхрамжгүй хандлагаас олон тооны барилга байшин нурсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Барилгын компаниуд зардлаа хэмнэх гэсэн ородлого нь тэдгээрийг шалгаж хянах үүрэгтэй төрийн байгууллагууд авлигад идэгдэж, ажлаа мэдэхгүй байдагтай нэгдэн 2017 оны 9 дүгээр сарын 19-ны гамшгийг авчирсан” хэмээн Мексикийн Авлигын эсрэг групп мэдэгджээ.

“Газар хөдлөлт хүний амийг хороодоггүй. Авлига, албан тушаалтнуудын хайхрамжгүй байдал, барилга, үл хөдлөх хөрөнгийн компаниудын сувдаг сэтгэл газар хөдлөлтийн хор уршгийг нэмэгдүүлдэг” гэж тус группын нэгэн судлаач Салвадор Камарена хэлсэн байна.

Тэд газар хөдлөлтөд өртсөн 38 барилгын 28-д нь гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн бөгөөд албан ёсны бичиг баримтууд цуглуулж, нурангийг нарийвчлан шалгаж, иргэдээс ярилцлага авсны дүнд барилгууд цаасан дээр бичигдсэн материал, арга, техникээр баригдаагүй болохыг нь тогтоожээ. Энэхүү тайлан нь орон нутгийн удирдлагууд болон үл хөдлөх хөрөнгийн компаниуд хоорондын хууль бус харилцаа холбоог илтгэсэн баримт болж байгаа юм.

Эх сурвалж