Өмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулна

A- A A+
Өмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулна

Өмнөд Осет улсын Засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх нэгж байгуулж байгаа талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр “Засгийн газрын тэргүүний дэргэд ийм нэгж байгуулагдсан бөгөөд уг нэгж нь албан тушаалтнуудыг шалгаж, ашиг сонирхлын зөрчилд дүн шинжилгээ хийнэ” гэжээ.

Тус улсын Санхүүгийн хяналтын байгууллагын судалгаагаар, эрх зүйн зөрчлийн 25-30 хувь нь авлигын шинжтэй байна гэсэн үр дүн гарчээ.

Тухайлбал, өнгөрсөн онд нийт 44 шалгалт явуулснаас 22-ыг нь эрүүл мэндийн салбарт хийжээ. Үр дүнд нь 426 мянган рублийн хохиролоос урьдчилан сэргийлж чадсан байна.

Ийм шинэ нэгж байгуулснаар бид түүнийг дэмжиж, үр нөлөөтэй арга хэмжээ боловсруулан өгч, хэрэгжилтийг нь хангуулах шаардлагатай байна гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дурдсан байна.

Эх сурвалж