Украйн улсын Аюулгүй байдлын албаны орлогч дарга авлигын хэрэгт шалгагдаж байна

A- A A+
Украйн улсын Аюулгүй байдлын албаны орлогч дарга авлигын хэрэгт шалгагдаж байна

Украйн улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо тус улсын Аюулгүй байдлын албаны дарга Павло Демчинаг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Мөрдөгчдийн үзэж буйгаар, тэр 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хангалттай бус хэмжээний орлоготой байсан мөртлөө 134 мянган ам.долларын үнэтэй хөрөнгө худалдан авч, гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр бүртгүүлсэн байна. Гэвч тэр уг хөрөнгийг хэрхэн яаж худалдан авснаа нотлох баримтаар тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс, түүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ.

Мөн тэдний мэдээлснээр, Демчина 2015 оны 4 дүгээр сараас эхлэн 229 мянган ам.долларын зарлага гаргаж, тухайлбал, автомашин, газар, байр орон сууц худалдан авчээ. Түүний 2016 оны 12-р сард мэдүүлсэн мэдүүлэгт автомашин худалдсанаас олсон болон бусад орлого 93 мянган ам.доллар байжээ. Мөн түүний орлого 1999 оноос 2015 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган ам.долларын орлого байсан бөгөөд түүний зарлага 173 мянган ам.долларыг давж байжээ. 2015 оны 4 дүгээр сарын байдлаар тэр өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд тийм их хэмжээний зарлага гаргах санхүүгийн чадвар байхгүй байсан гэдгийг мөрдөгчид нотолж байгаа юм байна.

Саяхан Авлигатай тэмцэх үндэсний товчоо ийм төрлийн асуудлаар Украйн улсын Дэд бүтцийн сайдыг буруутгаж байсан юм. Мөн Хууль зүйн сайдыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэнд буруутган, дүүргийн шүүхээр үнэн зөв мэдээлэл гаргаж өгөхийг шаардуулж байжээ.

Эх сурвалж

 Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд ОХУ-ын Төрийн думын 5 гишүүнийг шалгана

ОХУ-ын Төрийн думын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналтын хорооны шийдвэр гарч, 5 гишүүнийг шалгахаар болсон тухай тус хорооны дарга Наталья Поклонская мэдээлсэн байна.

Шалгалтын хүрээнд Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй Шударга орос, Нэгдмэл орос намын гишүүдийг шалгана гэж Поклонская хэлжээ.

Түүнчлэн нэмэлт мэдээлэл авахаар Ерөнхий прокурорын газар, Холбооны аюулгүй байдлын алба, Санхүүгийн хяналтын албанд хүсэлтээ хүргүүлсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж