ОХУ-ын Төрийн дум авлигачдаас хурааж авсан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлэх хуулийн төслийг дэмжлээ

A- A A+
ОХУ-ын Төрийн дум авлигачдаас хурааж авсан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлэх хуулийн төслийг дэмжлээ

ОХУ-ын Төрийн думын төсөв, татварын хороо авлигачдаас хурааж авсан хөрөнгийг тэтгэврийн санд шилжүүлэх хуулийн төслийг дэмжихийг парламентын доод танхимд санал болгосон байна.

Уг баримт бичигт ОХУ-ын Тэтгэврийн сангийн орлогын төрлийг нэмэгдүүлжээ. Хуулийн төслийг Нэгдмэл орос намын фракцийн дарга Сергей Неверовый тэргүүтэй гишүүд санаачилсан бөгөөд тэр төсөлд зааснаар авлигачдын гэмт хэргийн замаар олсон орлогыг хураан авч, тэтгэврийн санд шилжүүлэх ажээ.

Ийнхүү хуулийн төслийн дагуу авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд хураан авсан мөнгөн болон бусад төрлийн хөрөнгийг ОХУ-ын төсөвт орлого болгож, тэтгэврийн санд хуваарилан олгож байх юм байна.

Төрийн сангийн мэдэгдэлд бичсэнээр, ийм орлогын мөнгөн дүн 2019-2024 оны хооронд 1,8 тэрбум рубль хүрч магадгүй гэжээ. Хуулийн төсөл батлагдвал 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болох юм байна.

Эх сурвалж

Европын холбооны авлигын эсрэг нэгж Дани улсын эсрэг хянан шалгах ажиллагаа эхлүүлжээ

Европын холбооны Авлигатай тэмцэх бүлэг Дани улсыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Тухайлбал, тус бүлгээс өнгөрсөн лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан улстөрч, шүүгч, прокурорыг авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 5 зөвлөмжийн зарим нь хэрэгжиж, зарим нь огт хэрэгжээгүй ажээ. Тиймээс олон улсын түвшинд хангалтгүй гэх үнэлгээг өгчээ.

“Дани улс авлигын түвшний үзүүлэлтээр маш бага гэдгээрээ алдартай. Энэ нэр хүндээ ч хадгалах ёстой. Гэвч тэд тэгж чадахгүй байна” гэж Авлигатай тэмцэх бүлгийн Нарийн бичгийн дарга хэлсэн байна. Дани улсын хувьд, улс төрчдөд зориулсан ёс зүйн гарын авлага боловсруулж, үргэлжлүүлэн сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгөх ёстой. Асуудал хэдийгээр том биш боловч Дани улсын Засгийн газар иймэрхүү байдлаар цаашид хандсан хэвээр байвал тогтмол хяналт бий болгож, илүү өндөр түвшний шаардлага тавих юм байна.

Авлигатай тэмцэх бүлгийн орлогч даргын хэлснээр “Анхаарлыг Дани улсад гарч буй авлигын хэрэг зөрчлийн тухайд бус, харин гарч болзошгүй аюулыг бууруулахад чиглүүлэн ажиллаж байна” гэжээ.

Эх сурвалж