Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноолоо

A- A A+
Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдэд цаазын ял оноолоо

Иран улсын шүүх авлигын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон гурван хүнд цаазын ял оноосон байна. Үүнийг санхүүгийн гэмт хэргийн түвшин болон АНУ-аас авч буй эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж үүсч буй олон нийтийн дургүйцлийг нам дарах зорилготой байсан гэж зарим хүмүүс үзэж байгаа юм байна.

Ираны шүүхийн байгууллагын хэвлэлийн ажилтны мэдээлснээр, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн 33 этгээдэд 20 хүртэлх жилийн хорих ял оноосон бөгөөд зарим этгээд нь цаазын ял сонссон ч дээд шүүхэд давж заалдах эрхтэй гэнэ.

Авлигын хэрэгт холбогдсон олон хүн ял шийтгэл хүлээсэн ба ажиглагчдын үзэж буйгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шударга бус ажиллагааны талаарх мэдээлэл ихээхэн цацагдаж байгаа учраас түүний эсрэг авлигатай эрчимтэй тэмцэж олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авах зайлшгүй шаардлагатай байна гэжээ.

Эх сурвалж

Авлигын хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахтай холбоотой тусгай зохицуулалт бий болгохыг санаачилжээ

ОХУ-ын Төрийн думын гишүүн Сергей Иванов төрийн албан тушаалтнуудын авлигын хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхтэй холбоотой тусгай журмын зохицуулалтай хоёр хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлгээр оруулсан бөгөөд уг журмыг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх юм байна.

Эхний хуулийн төсөлд, төрийн албан хаагчдын зарлага нь орлоготойгоо нийцээгүй талаар нийтлэл хэвлэх бол тэр мэдээллийн хуулбарыг нь холбогдох байгууллагад хүргүүлж, үр дүнгийн тухай мэдээлэх үүрэг хүлээнэ. Мөн төрийн албан тушаалтны үйлдсэн байж болзошгүй гэмт хэргийн талаар нийтлэл хэвлэх бол хуулбарыг нь холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Ийнхүү хэвлэл мэдээллийнхэн эрх бүхий байгууллагаас хүлээн авсан хариу мэдээг хэвлэж, хэрэв хариу өгөөгүй бол прокурорын байгууллагад хандаж болох юм байна.

Одоогийн хууль тогтоомжоор, нэр хүндэд халдсан тохиолдолд нэр төрөө сэргээлгэхээр иргэний шугамаар шүүхэд хандах эсвэл худал мэдээлэл тараасан хэргээр эрүүгийн хариуцлагад татах зэрэг зохицуулалттай байна. Энэ нь үргэлжилсээр тэр хүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, төрийн байгууллагад итгэх итгэл буурч байна гэж хууль санаачлагч хэлжээ.

Энэхүү шинэ зохицуулалтыг дагаж мөрдөөгүй бол захиргааны хариуцлага хүлээлгэхийг тэр санал болгожээ. Тухайлбал, хэвлэл мэдээллийнхний хүсэлтээр хариу өгөөгүй төрийн албан тушаалтныг 300-500 рублиэр торгох, хэвлэл мэдээллийнхэн мэдээллийг прокурорын байгууллагад хүргүүлээгүй бол 300-500 рублиэр, компанийг 3000-5000 рублиэр тус тус торгохоор заажээ.

Эх сурвалж