ИНДОНЕЗ УЛС ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭГЧ НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

A- A A+
ИНДОНЕЗ УЛС ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЭГЧ НАРТ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Индонез улсын Хууль, хүний эрхийн яамнаас гэмт хэргийн мэдээлэгчийг шагнаж урамшуулах шинэ хуулийн төсөл танилцуулж, батлуулсан байна. Тус хуулийн дагуу болзошгүй авлигын хэргийг мэдээлсэн мэдээлэгчид 200 сая хүртэлх рупиа буюу 13137 ам доллар болон албан ёсны сертификат гардуулах ажээ.  Өнгөрсөн Лхагва гарагт Ерөнхийлөгч Жоко Видодо “Бид авлигаас урьдчилан сэргийлэх, устгахад иргэдийн оролцоог хүсэж байна” гэж хэлжээ. Мэдээлэгчийг шагнах төсөв хөрөнгийн тухай сэтгүүлчид асуухад “энэ асуултыг сангийн сайдаас асуусан нь дээр” гэсэн байна.

Тус хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу мэдээлсэн авлигын хэргийн улсад учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалж, урамшууллын хэмжээг тогтоох ажээ. Харин хээл хахуулийн хэргийг мэдээлсэн мэдээлэгчид 10 сая рупиа хүртэл мөнгөн урамшуулал олгоно.

Мэдээлэгч нар нь болзошгүй авлигын хэргийн талаар аман болон бичгээр мэдэгдэх боломжтой. Энэхүү мэдээлэл нь мэдээлэгчийн товч мэдээлэл болон сэжиглэж буй авлигын хэргийнх нь талаарх баримтуудаас бүрдэх бөгөөд Хууль сахиулагчид ийм мэдээлэл хүлээж авснаас 30 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ. Хэрэв мэдээлэн үнэн болох нь тогтоогдвол мэдээлэгчийг шууд хуулийн хамгаалалтад авахаар зохицуулжээ.

Эх сурвалж