БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ШАЛГАГДАЖ БАЙНА

A- A A+
БНХАУ-ЫН ЭРЧИМ ХҮЧ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ШАЛГАГДАЖ БАЙНА

БНХАУ-ын Эрчим хүч, Хөгжлийн банкны удирдлагууд Коммунист намын удирдах албан тушаалтанд хахууль өгсөн томоохон хэргээр шалгагдаж байна. Өнгөрсөн 3 дугаар сард тус банкны захирал Еэ Жианмин олон нийтийн нүднээс алга болсон юм. Тухайн үедээ хүмүүс түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн байж болзошгүй гэж цуурхаж байжээ. Тэрээр 2016 онд Fortune сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн хамгийн нөлөөтэй, шилдэг залуу 40 бизнес эрхлэгчдийн 2 дугаарт жагсаж байсан юм.  Гэвч түүний үүсгэн байгуулсан том корпораци нь одоо өрөнд баригдаж, дампуурахад хүрчээ.

Одоог хүртэл хууль сахиулагчид түүний талаар огт мэдээлэл өгөхгүй байсан боловч өнгөрөгч Пүрэв гарагт болсон Хенаны өндөр албан тушаалтан Ван Санюны шүүх хурлын үеэр прокурорууд түүнийг 2011 онд Еэ Жианминээс хахууль авсан гэх баримт дэлгэжээ. Ван нь 2011-2017 оны хооронд Гансу мужийн Коммунист намын хорооны даргаар ажиллаж байсан юм. Дээр дурдсан хахуулийн мөнгө Эрчим хүч, Хөгжлийн банк нь Хайнан банкны хувь эзэмшихэд тусалсан байна. 

Ван нь 1993-2017 оны хооронд хэд хэдэн эх сурвалжаас 68 сая юань ($9.7 сая) авсан гэх хэрэгт буруутгагдаж байна.

Эх сурвалж